ОХУ-ын Буриадын Засгийн газраас энэ жил Шинэ жилийн ямар нэг баяр, ёслол зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг хэвийн үргэлжлүүлэх гэнэ.
Буриадын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алдар Гулгенов “Манай эрэлхэг буриад дайчид Украинд бидний төлөө, ОХУ-ын иргэн бүр гэр бүлийнхээ дунд аз жаргалтай амьдрахын төлөө цусаа урсган байлдаж байна. Бид дайчдынхаа гавьяаг хүндэтгэж, бүх талаар дэмжих болно. Ялалт манай талд. Тэргүүн шугам дээр байлдаж байгаа дайчидтайгаа эв санааны нэгдэлтэй, хамт байгаагаа илэрхийлж, ямар нэг баяр ёслол хийхгүй. Дараа нь энх цагт хамтдаа Шинэ жилийн баяраа олон жил тэмдэглэх болно” гэж хэлсэн байна.

