Улаанбаатар хотыг 2025-2028 онд хөгжүүлэх 24 мега төслийн нэг “Улаанбаатар метро” төсөл хамгийн их анхаарал татаж, тэр хэрээр иргэдийн шүүмжлэлийг ч нэлээд өрнүүлдэг. Энэ төсөл гараанаасаа хөдөлж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Энэхүү тендерийг энэ сарын 28-нд нээхэд Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад гэсэн 7 улсын 27 компани материалаа ирүүлсэн байна.
Үүнд,
China Railway 20th Bureau Group Co., Ltd
ALSTOM Transport SA
"Norinco International Cooperation"
Woojin Industrial Systems Co Ltd
China Railway Group Limited
China State Construction Engineering Corp.,Ltd
Kolon Global Corporation
Максрөүд ХК
Акционерное общество «Дороги и Мосты»
CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
Power construction corporation of China, Ltd
Poly Changda Engineering Co Ltd
Samsung C&T Corporation
Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
Shandong Luqiao Group Co., Ltd
Daeati Co.,Ltd
LS ELECTRIC Co Ltd
Hyundai Rotem Company
Crrc Dalian Co., Ltd
Аржкапитал
Dawonsys Co Ltd
STraffic Co., Ltd.
Ilsung construction Co.,Ltd
Larsen & Toubro Limited
Си Эм И Си инженеринг ХХК
China Second Metallurgy Group Co.,Ltd
Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК
Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4 км байх бөгөөд нийт 15 өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар төлөвлөж байна. Зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.