UBLife Logo
QUIZ

Санал асуулга: Арсенал, ПСЖ хэн нь ялах вэ?

Санал асуулга: Арсенал, ПСЖ хэн нь ялах вэ?

Өнөөдөр шөнө Аваргуудын лигийн хагас шигшээ эхний тоглолттой. Английн “Арсенал” баг Францын ПСЖ багийг Лондонд хүлээн авах юм. Ингээд багууд болон тэдний өрсөлдөөнтэй холбоотой хэдэн баримтыг хүргэж байна.

ПСЖ баг “Арсенал-тай түүхэндээ таван удаа таарч байсан. 1994 оны хавар Цомтонгуудын Цом тэмцээний хагас шигшээд учраа таарсан. Эхний тоглолт Парист болж, 1:1 тэнцэж байлаа. Эхний үед Иан Райт гоол оруулж, англичууд тэргүүлж байсан боловч Давид Жинола тоог тэнцүүлсэн. Харин Англид болсон хариу тоглолтоор Кевин Кэмпбелл гоол хийж, “Арсенал” ялсан. Тэр жилээ “Арсенал” Цомтонгуудын Цомын эзэн болсон билээ.

Дараа нь 2016/2017 улиралд Аваргуудын лигийн урьдчилсан шатанд нэг хэсэгт багтсан. Парист болсон тоглолт 1:1 хайнцсан үзүүлэлтээр төгссөн бол Лондонд 2:2 тэнцсэн.

Харин энэ жил хоёр баг Аваргуудын лигт Лондонд ганц тоглоход Артетагийн залуус Кай Хаверц, Букайо Сакагийн гоолоор төвөггүй 2:0 ялсан. Ингээд нийлбэр дүн “Арсенал” баг 2 ялалт, 3 тэнцээгээр тэргүүлж байна.

ПСЖ энэ улирал Аваргуудын лигт Английн "Манчестер Сити”, “Ливерпуль”, “Астон Вилла” багуудыг хожсон. Харин “Арсенал” багийн дасгалжуулагч Микель Артета залуудаа ПСЖ-д тоглож байсан намтартай. Хэн ялсан нь түүхэндээ хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн финалд шалгарах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.