UBLife Logo
Спорт

Замналаа мөнгөн медалиар дуусгах нь илүү гомдолтой

Замналаа мөнгөн медалиар дуусгах нь илүү гомдолтой

Энэ явдал 2000 оны Сиднейн олимпын үеэр болжээ. Олимпын наадмын бөхийн тэмцээн сонгомол барилдаанаар эхлэв. Есдүгээр сарын 24-нд 33 настай Александр Карелин алтан медалийн төлөө АНУ-ын Рулон Гарднертай гарч ирлээ. Ялахад олимпын 4 удаагийн аварга болно. Гэвч Карелин ялагдаж, мөнгөн медальтай тэмцээнийг орхилоо. 13 жил ялагдалгүй явсан цуврал нь тасалдаж, тэр дороо Карелин зодог тайлсан юм.

Дөрвөн өдрийн дараа олимпын чөлөөт бөхийн тэмцээн эхлэв. Хамгийн хүнд 130 кг жинд 21 настай залуу бөх Артур Таймазов финалд шалгарлаа. Өрсөлдөгч нь Давид Мусульбес. Артур нутгийн ахдаа ялагдаад сэтгэлээр маш их унаж, толгой гудайлган явж байлаа. Энэ үед Карелин очоод гар бариад “Залуу минь, замналаа мөнгөн медалиар эхлэх тийм муу биш. Харин замналаа мөнгөн медалиар л дуусгахгүй байх хэрэгтэй. Сэтгэлээр бүү уна. Бүх юм урд чинь байна” гэж хэлжээ.

Олимпын мөнгөн медалиар агуу замналаа эхлэх нь сайхан зүйл. Харин агуу Карелин шиг хүн хоёрдугаар байр эзэлсэн амжилтаар зодог тайлах нь гомдолтой бөгөөд гунигтай билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.