Азийн Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ тоглолт Японы “Кавасаки Фронтале” болон Саудын Арабын “Аль-Насср” багуудын хооронд өрнөв.
Лхагва гарагт явагдсан эл тоглолтод Японы баг 3:2 харьцаатайгаар хожиж, анх удаагаа уг тэмцээний финалд шалгарлаа.
Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиано Роналду ахин нэг улирлыг цомгүй өндөрлүүлэхээр болов.
“Аль-Насср” аравдугаар сард Хааны цомын тэмцээнээс хасагдсан бол Про лигт түрүүлэх боломжоо хэдийнэ алдсан.
Түүнчлэн пүрэв гарагийн өглөө болсон “Интер Майами” болон “Ванкувер Уайткапс” багуудын хариу тоглолтод зочид 3:1-ээр хожив.
Ингэснээр “Ванкувер Уайткапс” клубийнхэн нийлбэр дүн 5:1 харьцаатайгаар ялалт байгуулж, Америк болон далайн орнуудын бүс нутаг дахь клубүүдийн АШТ-ий финалд шалгарлаа.
Ингэснээр Роналду, Месси нар хоёул клубүүдийн тивийн АШТ-ээс мултрав.
