UBLife Logo
Спорт

Хасан Яздани ДАШТ-д барилдахгүй

Хасан Яздани ДАШТ-д барилдахгүй

Олимпын аварга, олимпын хос мөнгөн медальт, дэлхийн 3 удаагийн аварга, Ираны бөх Хасан Яздани энэ жилийн ДАШТ-д оролцохгүй болжээ. Тэрээр 2015 онд анх дэлхийн аваргын тэмцээнд зодоглосноосоо хойш нэг ч удаа алгасаагүй байсан юм.

Өнгөрсөн Парисын олимпын финалд Хасан хүнд гэмтэлтэй гарч, Болгарын Магомед Рамазановт ялагдсан. Олимпын дараа тэрээр мөрний хагалгаанд орсон билээ. Энэ нь түүнийг сүүлийн 12 сард орсон хоёр дахь мэс ажилбар байлаа. Саяхан Хасан Францад эмнэлгийн үзлэгт ороход эмч нар эдгэрэх явцад сэтгэл хангалуун байгаа ч барилдах гэж яарахгүй байхыг зөвлөсөн байна.

Яздани “Бүх юм сайхан болж байгаа. Өдөр ирэх тусам л эдгэрч байгаа нь мэдрэгдэж байна. Гэхдээ би эрсдэл гаргахыг хүсэхгүй байна. Энэ жилдээ тэмцээнд орохгүй. 2026 оноос барилдана. Ямар жинд барилдахаа дараа шийднэ. 92 кг, 97 кг байж болно. Бэлтгэл хийж эхлээд аль жин нь надад тохирох вэ гэдгийг сонгоно. Баттай ганц зүйл бол 86 кг-д дахиж барилдахгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.   

Барилдааны бэлтгэлээ аравдугаар сард эхлэх гэнэ. Одоо Яздани 31 настай.

Олимпын наадам

Алт - Рио-де-Жанейро 2016, 74 кг

Мөнгө - Токио 2020, 86 кг

Мөнгө - Парис 2024, 86 кг

ДАШТ

Мөнгө - Лас-Вегас 2015, 70 кг

Алт - Парис 2017, 86 кг

Хүрэл - Будапешт 2018, 86 кг

Алт - Нур-Султан 2019, 86 кг

Алт - Осло 2021, 86 кг

Мөнгө - Белград 2022, 86 кг

Мөнгө - Белград 2023, 86 кг

Азийн наадам

Алт - Жакарта 2018, 86 кг

Алт - Ханжоу 2022, 86 кг

Азийн АШТ

Алт - Бишкек 2018, 86 кг

Алт - Алматы 2021, 86 кг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.