UBLife Logo
Спорт

Гүйж яваа хүн

Гүйж яваа хүн

Хэдхэн хоногийн өмнө БНХАУ­ын Жиашинь хотноо болсон марафон гүйлтийн Ази тивийн АШТ­д Монгол Улсын гавьяат тамирчин Бат­Очирын Сэр-Од 2:15:13 амжилтаар шагналт зургадугаар байрт орсон. Ирэх аравдугаар сард 44 нас хүрэх хүн шүү дээ, Сэр­-Од. Тэсвэр тэвчээр, хатуужлын хязгаар марафон (42 км 195 м) гүйлтээр Б.Сэр-­Од зургаан олимпод (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024) оролцсон манай гариг дээрх анхны бөгөөд цорын ганц тамирчин. Марафоны Ази тивийн АШТ­ий алт, мөнгө, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль хүртэж, Осака, Брайтон, Хофү марафонд түрүүлж, олон арван марафонд медальт болон шагналт байрт шалгарч байсан “Ziggy” хочит Сэр­Од маань хөнгөн атлетикийн ДАШТ­д 11 удаа оролцсон амжилтаараа дэлхийн бүх хөнгөн атлетикчдийн жагсаалтад 13 оролцсон Испанийн Хесус Анхель Гарсия, Португалын Жоао Âиейра нарын дараа л бичигддэг. Гэхдээ тэд бол спорт алхааны тамирчид. Харин марафоноор ДАШТ­д хамгийн олон удаа оролцсон тамирчин нь Монголын Б.Сэр-­Од юм. Энэ амжилтаараа Сэр-­Од маань Гиннесийн рекорд амжилтын номд бичигдсэн бас.

Монголын “Мятрашгүй” марафонч Б.Сэр-Одын уралдааны зам дуусах болоогүй ээ

Магадгүй та урьд өмнө нь түүнийг анзаарч байгаагүй байж мэднэ. Монгол нутгийн хүү Бат­Очирын Сэр-­Од Олимп болон ДАШТ­ий медалийн тавцанд зогсож, марафоны амжил­ таа 2 цаг 8 минутаас ахиулж хараахан амжаагүй, ДАШТ­-д эхний 15-­д орж байсангүй. Үзүүрээс нь атгаад алдсан амжилтуудыг дурдахаас илүүтэйгээр 40 насны босго давсан марафончийн туулсан зам, хүрсэн оргилуудыг энд онцлохыг зорилоо. Тэрбээр 2003 оны хөнгөн атлетикийн ДАШТ­ээс хойш бүхий л томоохон марафонуудад алгасалгүй оролцсон бөгөөд үүнд: Парис ­2003 ДАШТ 63­-р байр, Афин­ 2004 олимп 74-­р байр, Хельсинк­ 2005 ДАШТ 61­-р байр, Осака ­2007 ДАШТ 55­-р байр, Бээжин­2008 олимп 52-­р байр, Берлин­ 2009 ДАШТ 29-­р байр, Дэгү ­2011 ДАШТ 19-­р байр, Лондон ­2012 олимп 51-­р байр, Москва­ 2013 ДАШТ 35-­р байр, Бээжин­ 2015 ДАШТ 38-­р байр, Рио ­2016 олимп 91­-р байр, Лондон­ 2017 ДАШТ 48­-р байр, Доха­ 2019 ДАШТ 54-­р байр, Саппоро­ 2021 олимп DNF (энд Б.Сэр-­Одын зөвхөн дөрвөн жил тутам болдог олимпийн наадам, хоёр жил тутам зохиогддог хөнгөн атлетикийн ДАШТ-­д үзүүлсэн амжилтыг дурджээ.

Энэ нийтлэлээс хойш Б.Сэр-­Од “Орегон­ 2022”, “Будапешт­ 2023” гээд хоёр ДАШТ, мөн “Парис ­2024” олимпийн наадамд оролцсон. Мөн Б.Сэр-­Од үүнээс гадна Ази тивийн АШТ­ ээс марафон гүйлтээр 2008 онд мөнгө, 2013 онд алтан медаль хүртэн тивийн аварга болж, 2013 оны Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль зүүж, 2013 оны Осакагийн марафонд түрүүлж, 2014 онд Фүкүокагийн марафоноос хүрэл, 2015 онд Бива нуурын марафоноос хүрэл медаль хүртэж, 2010 онд Брайтоны болон Хофү Ёмиүри марафонд түрүүлж, дэлхийн топ зургаан марафоны хоёрт нь (Берлин, Лондон) эхний 10­т хурдалж байсан билээ. Орч.)

Хамгийн сүүлд буюу Токиогийн олимпийн ард бичигдэх DNF гэх гуравхан үсэг нь уралдааны туршид мэдэрсэн тэсвэр алдам өвдөлт хийгээд түүний замаа дуусгалгүй үлдээсэн харууслыг илтгэх мэт. Саппорогоос урамгүйхэн харьсныхаа дараа хоёр сарын турш сэтгэл гутралтай тэмцэлдсэн түүнд бэлтгэл сургуулилтдаа эргэн орох итгэл найдвар өгсөн хүч нь “Парис­2024” олимпийн наадамд оролцох эрх авах явдал байв. Ингэж гэмээнэ Б.Сэр-­Од олимпийн наадмын марафон гүйлтийн төрөлд зургаан удаа оролцсон анхны тамирчин хэмээх түүхэн амжилтын эзэн болох юм.

Түүний хувьд өнөөдрийг хүртэл 74 бүтэн марафоныг дуусгаад байна. “Орегон­2022” хөнгөн атлетикийн ДАШТ нь Б.Сэр-­Одын тасралтгүй оролцож буй 10 дахь ДАШТ болох бөгөөд марафоны төрөлд түүний энэ амжилтад дөхөж очих нь бүү хэл ойртох ч хүн байхгүй.

Тамирчин хүний шандсыг хамгийн ихээр сорьдог мараôоны спортын дэлхийн ноён оргилд тэрбээр тасралтгүй 20 жил шантарч, мохохгүйгээр хэрхэн үлдсэн юм бол? Б.Сэр-Од хэлэхдээ “Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, би гүйлтийн спортод хайртай. Миний баяр баяслын эх ундарга. Хол замд гүйхдээ би хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болчихдог. Харин нөгөө нэг шалтгаан нь миний дасгалжуулагчаар 17 жил ажиллаж буй гэргий минь. Хажууд минь түшиж тулж, зоригжуулж байгаа нь энэ бүхнийг улам бүр утга учиртай, үнэ цэнэтэй болгодог юм”.

Монгол Улс дэлхийн энтэй холын зайн гүйгч тийм ч олон байдаггүй нутаг юм шиг санагдаж болох ч үүнд давтагдашгүй хүчин зүйл, учир шалтгаан бас бий. Өвлийн улиралд агаарын температур шөнөдөө ­40° хүрэх нь ч бий. Сэр­-Одын хувьд жилийн турш тогтвортой бэлтгэл хийхийн тулд жавар тачигнасан өвлийн саруудад дөрөв, таван хувцас давхарлан өмсөөд, мөстөж хөлдсөн зам дээгүүр гүйгээд нэг юм уу хоёр цагийн дараа буцаж ирэхэд машин нь асаалттай байж байдаг. Бушуухан шиг дулаацаж авахын тулд ингэхээс өөр аргагүй. Тэрбээр Монголын баруун хязгаар, далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт орших Говь­-Алтайд төрж, өссөн бөгөөд түүнийг 12 настай байхад нь тэднийх нийслэл Улаанбаатар хотод нүүж иржээ. Сэр-­Од сургуульд байхдаа гүйлтийн спортоор анхны тэмцээнд оролцохдоо л түрүүлжээ. “Тэр цагаас хойш би гүйхийг хүсдэг болсон” гэж тэр хэлэв.

“Би тийм ч сайн гүйж байгаагүй, гэхдээ Сиднейн олимпийн үеэр би марафон гүйлт үзэж, холын зайд гүйх нь надад үнэхээр таалагдсан. Тэгээд л би дараагийн олимпод марафоноор оролцоно гэж өөрөө өөртөө хэлж, зорилго тавьсан”. 2002 онд анхны марафон гүйлтээ хийсэн бол жилийн дараа Парист болсон ДАШТ­д 2:26:39 амжилтаар Монголын рекордыг 10 минутаар ахиулсан.

Сэр-­Од 2004 оны Афины олимпод анх удаа оролцож, 2:33:24 цагийн амжилтаар 74-­р байр эзэлсэн ч Бээжинд болох дараагийн олимпод оролцох эрхээ авахын тулд амжилтаа ихээхэн ахиулах шаардлагатай байв. Олимпийн эрх олгох цаг 2:14 орчим байсан бөгөөд бүгд надад “Монголчууд марафон гүйж чадахгүй. Чи ийм цагт марафоныг ийм хугацаанд туулж чадахгүй” гэцгээж байлаа. Хэдэн жилийн өмнө Английн домогт мараôонч бүсгүй Паула Рэдклифф 2:15 гүйсэн байсан юм. Хүн бүр надад “Чи эмэгтэйчүүд шиг гүйж ч чадахгүй байж яаж 2:14 гүйх гэж байгаа юм бэ?” хэмээн асууж байлаа.

“Тэрбээр 2008 онд 2:14:15 гүйж, олимпийн эрх авч байсан бол 2010 онд 2:12:35, 2011 онд 2:11:35 болж, улсынхаа рекорд амжилтыг шинэчилсээр байв. 2011 онд БНСУ-­ын Дэгү хотод болсон ДАШТ-­д тэрбээр хамгийн сайн амжилтаа үзүүлсэн. Дэлхийд 19­-р байр эзэлнэ гэдэг амаргүй.

Дараа жил нь Сэр-­Од улсынхаа рекордыг 2:11:05 болгон дахин шинэчилсэн. 2009­2012 онд Сэр-­Од эхнэрийнхээ эгч, нөхөр хоёрын хамт амьдардаг Их Британид ихэнх цагийг өнгөрөөсөн. Бэлтгэл хийх клуб хайсаар “Морпет Харриерс”-­ийг олж, тэнд тус клубийн нарийн бичгийн дарга Майк Бэтмэний бодож олсон “Çигги” хочтой болжээ. 2014 онд тэрбээр Япон руу нүүн, амьдралын нэгэн шинэ хуудсыг нээн, NTN корпорацийн багтай мэргэжлийн гэрээ бай­ гууллаа. Тухайн оныхоо арванхоёрдугаар сард Сэр-­Од Монголын рекорд амжилтыг 2:08:50 болгон шинэчилж, дараах жилүүдэд томоохон тэмцээн болгонд бэлтгэл сургуулилтаа ямар ч байсан хамаагүй оролцсоор байв. Тэрбээр 2016 оны Риогийн наадмын өмнө бэртлийн асуудалтай байсан бөгөөд 2018, 2019 онд энэ гэмтэл бэртэл нь сэдэрсэн. Шинэ багийн дасгалжуулагчийнхаа шаардлагын дагуу бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлснээс энэ нь үүдэлтэй юм.

“Çигги” өнгөрсөн оны хоёрдугаар сард Бива нуурын мараôонд 2:09:26 секундийн амжилт үзүүлэн “Токио­-2020” олимпийн эрхээ авсан бөгөөд олимпийн өмнө тун сайн формтой байлаа. Түүний сүүлчийн бэлтгэл нь Японы Читосе хотод болсон бөгөөд чухам тэнд л бүх зүйл буруугаар эргэв. Сэр-­Од тохируулга хийх боломжгүй агааржуулагчтай хуучин зочид буудалд байрлаж байсан бөгөөд өрөөний температур шөнө хүйтэн салхиар үлээгддэг байснаас удалгүй халдвар авч, гурван өдрийн турш халуурчээ.

“Хэдийгээр эдгэрсэн ч нэг л сайнаар өөрийгөө мэдрэхгүй байсан” гэж тэр хэлэв. “Миний бүх хүч чадал, тамир тэнхээ, эрч хүч минь алга болсон.” Гэсэн хэдий ч тэр хичээгээд үзэх хэрэгтэй болсон юм. Саппород болсон “Токио­2020” олимпийн марафон гүйлтийн тэмцээнд Сэр­-Од гараанаас тун хүчтэй гарсан ч 14 км­ийн дараа гуяны булчингууд зангирч байгааг мэдэрсэн нь түүнийг “гэртээ хийх гэж битгий оролдоорой” (don’t­try­this­at­home) гэдэг шиг ер бусын шийдлийг олоход хүргэв. “Хөлөө өргөхөд хэцүү байсан тул би энгэрт дугаараа тогтоосон сүлбээр зүүнээс нэгийг авч, хоёр хөл тус бүрдээ хоёр, гурван удаа хатгасан” гэж тэр хэлэв. “Энэ нь гуяны булчинг суллахад тусалсан бөгөөд үр дүнд нь уралдаанаа үргэлжлүүлж чадсан ч 30 км­ийн дараа би нэг үгээр бүрэн “үхсэн” тул цаашаа гүйх бүү хэл хөдлөх ч боломжгүй болсон...Ингээд л миний хувьд олимп маань өндөрлөсөн дөө”.

Олимпийн дараах хэдэн сард тэрбээр сэтгэлээр унаж, хар бараан үеийг туулсан ч эхнэр, дасгалжуулагч Оюунтуяа нь түүнийг энэ байдлаас нь татаж гаргажээ. “Тэр надад “Чи энэ байдлаа өөрчлөхийн тулд дараагийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Бүх зүйл дуусах болоогүй байна” гэж хэлсэн. Би ч Парисын олимпод оролцох шийдвэр гаргаж, тэр зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг дахин шинээр эхэлж, бүх анхаарлаа тийшээгээ төвлөрүүлж ажиллахаар шийдсэн”.

NTN-­тэй байгуулсан гэрээний хугацаа нь дуусахад Сэр-­Од өөрийн төлөөлөгч Бретт Ларнераас тусламж хүсч, шинэ ивээн тэтгэгч хайжээ. Ларнер Shin Nihon Jusetsu Co., Ltd хэмээх компанитай түүнийг холбож өгсөн аж. Одоо тус компани түүнийг Парисын олимпод оролцох хүртэл нь дэмжиж, Жамбалдорж (19 настай), Номин­Од (12 настай), Наран­Од (6 настай), Уран­Од (2 настай) гэсэн дөрвөн хүүхдийн аав Сэр-­Одын мөрөөдөл, зорилгоо биелүүлэх замаа цаашид үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Хэзээ нэг цагт тэмцээнд оролцохоо больж, гүйлтийн пүүзээ ханандаа өлгөх үед Сэр-­Од Японы корпорацийн системд дасгалжуулагчийн ажилд шилжихээр төлөвлөж байгаа ч тэр өдөр холын хол санагдаж байна. “Би мэргэжлийн түвшинд өрсөлдөх чадваргүй болсон ч сонирхогчид гүйсээр л байх болно” гэж тэр хэлэв. Тэр үед түүний гүйх шалтгаан нь Монголын баруун хэсэгт хүүхэд байхдаа зүгээр л гүйхийг хүсдэг байсантай адил байх болно.

“Би өөрийнхөө баяр баясгалан, эрүүл мэнд, сэтгэлийн амар амгалангийн төлөө гүйсээр л байх болно” гэж тэр хэлэв. “Би аль чадах чинээгээрээ, аль болох урт удаан хугацаанд энэ бүхнийг үргэлжлүүлэн хийнэ”.

 Сэтгүүл Катал Деннехи “World Athletics”-т зориулан 2022 онд бичсэнийг орчуулсан Э.Гуамарал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.