UBLife Logo
Спорт

Такуми Минамино долоо хоногт 309 сая төгрөгийн цалингаар тоглодог

Такуми Минамино долоо хоногт 309 сая төгрөгийн цалингаар тоглодог

Японы шигшээ багийн хөлбөмбөгчин Такуми Минамино саяхан “Монако” клубтэй 2027 он хүртэл гэрээгээ сунгаж, цалингаа ч бас нэмүүлсэн.

Улмаар тэр “Монако”-гийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг боллоо. Үнэндээ тэр хэдэн төгрөгийн цалинтайгаар хөлбөмбөг тоглодог юм бол?

“GOAL” сайтаас Минаминогийн цалинг дараах байдлаар танилцуулав.

Түүний шинэчилсэн гэрээний дагуух цалин нь долоо хоногийн 85,728 доллар байх ажээ. Үүнийг төгрөг рүү шилжүүлбэл 309 сая орчим болно. Харин нэг жилийн хугацаанд тэр 4,457,842 доллар буюу ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн цалин орлогтой байхаар тохиролцжээ.

Такуми Минаминогийн тухайд “РБ Зальцбург” клубээс Европ дахь замналаа эхлүүлсэн агаад харин 2020 онд Премьер лигийн “Ливерпүүл”-д очсоноор олны анхаарлын төвд багтсан. Гэлээ ч Юрген Клоппын багт тоглох боломж төдийлөн элбэг олдоогүй юм, түүнд.

Улмаар “Саутхэмптон”-д зээллэгээр тоглож байгаад буцаж ирэхдээ “Монако” руу явахаар эгнэгт шийдсэн билээ. Өдгөө тэр Францын багт дасан зохицож, гарааных нь үндсэн тоглогчийн хэмжээнд үнэлэгдэх болсон.

Минамино энэ улирлаас эхлэн Оросын Александр Головин, Швейцарийн Денис Закариа нарын хамтаар багийнхаа хамгийн өндөр цалинтай тоглогч болов.

Тэгэвч Францын лигийн хамгийн өндөр цалин, орлоготой хөлбөмбөгчнөөр “Парис Сен-Жермен”-ий тоглогч Осман Дембеле нэрлэгддэг.

Харин дэлхийн хамгийн өндөр цалин орлогтой тоглогч бол маргаангүй Криштиано Роналду юм. Ер нь дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн жагсаалтыг харахад эхний таван байрт Саудын Арабын Про лигийн тоглогчид багтдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.