14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?
За тэгэхээр, цаг агаар ийм байх нь ээ.
“Алтан өргөө” олон улсын кино наадам

13 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадам найруулагч Жян Шяошюанийн “To Kill a Mongolian horse“ киногоор хөшгөө нээх нь. Монгол болон олон улсын уралдаант хэсэг, богино хэмжээний киноны сонгомол үзвэр, бүрэн хэмжээний киноны тусгай үзвэрүүд, мастер класс, хэлэлцүүлэг хэсгүүдээс бүрдэх энэхүү арга хэмжээг заавал зориорой.
Хаана: “Тэнгис” кино театр"
Хэзээ: Тавдугаар сарын 9-11
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
“Дэлхийн цирк Монголд”

"Дэлхийн цирк Монголд- 2025" олон улсын циркчдийн хамтарсан тоглолтын хаалт энэ амралтын өдрүүдээр болно. Энэхүү тоглолтонд Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украйн, Убекстан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр нэр хүндтэй жүжигчид оролцон циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэхээс гадна дэлхийн номер 1 алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирж циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээнэ.
Хаана: “AIC Steppe Arena”
Хэзээ: Тавдугаар сарын 10-11
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
“Жизель” балет

ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчид хүрэлцэн ирж УДБЭТ-ын тайзнаа "Жизель" балетын гол дүрүүдэд тоглох гэж байна.
Хаана: Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр
Хэзээ: Тавдугаар сарын 10-11
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
"In Da Huree" a bigger show

Монголын хип хоп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болох “Ice top” хамтлагийн Boogii болон реппер Desant, реппер Ginjin нар хамтран “In Da Huree” тоглолтоо зохион байгуулах гэж байна
Хаана: “Socialpay Park”
Хэзээ: Тавдугаар сарын 10-11
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
"Ромео Жульетта" эмгэнэлт драмын жүжиг

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно. Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно.
Хаана: Улсын Хүүхэд залуучуудын театр
Хэзээ: Тавдугаар сарын 9-нөөс эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
“UB quiz night” асуулт, хариултын тэмцээн

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулагддаг “Ub quiz night“ асуулт хариултын тэмцээн энэ долоо хоногийнхоо сэдвийг зарлажээ. Оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй, багаар өрсөлдөж, мэдлэг оюунаа сорих боломжтой.
Хаана: “Баянгол” рестарон
Хэзээ: Тавдугаар сарын 8.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
“Өөрөө өөртөө гэрэл бол” үзэсгэлэн

Уран бүтээлч Лундаагийн Доржбатын гурав дахь бие даасан уран зургийн үзэсгэлэн болон ‘’Өөрөө өөртөө гэрэл бол’’ Буддын сургаалыг урлагаар аялан танихуй номын нээлт болох нь.
Хаана: “Баянгол” рестарон
Хэзээ: Тавдугаар сарын 8.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
“Амьд ертөнцийн спектр” үзэсгэлэн

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн 60 жилийн ойн хүрээнд дэлхий ертөнцийн амьд өв соёл, байгалийн гайхамшиг, төрөл зүйлийн олон өнгө, байгалийн үзэсгэлэнт дүр төрхийг харуулсан “Амьд ертөнцийн спектр” тусгай үзэсгэлэн нээлтээ хийгээд удаагүй байна.
Хаана: Чингис хааны музей
Хэзээ: Тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хүртэл.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.