UBLife Logo
Улс төр

Риа агентлаг: В.Путин өнөөдөр Монголын Ерөнхийлөгчтэй уулзана

Риа агентлаг: В.Путин өнөөдөр Монголын Ерөнхийлөгчтэй уулзана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

Өнөөдөр ОХУ-ын РИА агентлагаас “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 7-нд Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзана. Тэд хоёр улсын харилцааны үндсэн чиглэлүүдийн талаар ярилцах юм” гэж мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.