Энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаа билээ. Тиймээс жил бүр Москва хотын Улаан талбайд болдог Ялалтын баярын жагсаал илүү сүртэй, нижгэр болох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Улаан талбайд тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын жагсаал, цэцэг өргөх ёслол зэрэг арга хэмжээнд гадаадын 20 орны Төрийн тэргүүн оролцохоо илэрхийлсэн байна. Үүнд: Абхаз, Азербайжан, Армени, Беларусь, Бразил, Буркина-Фасо, Венесуэл, Вьетнам, Казахстан, Киргиз, Куба, Серби, Хятад, Палестин, Словак, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсууд багтжээ. Мөн тус албанаас Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар урилгыг хүлээн авсан ч оролцох эсэхээ илэрхийлээгүй байна гэж мэдэгджээ.