UBLife Logo
Спорт

“Хасын Хүлэгүүд” Азийн Аваргуудын лигт Тайванийн “Кингс” багийг ахин хожлоо

“Хасын Хүлэгүүд” Азийн Аваргуудын лигт Тайванийн “Кингс” багийг ахин хожлоо

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээний “В” хэсэгт хуваарилагдсан “Хасын Хүлэгүүд” Тайванийн “Кингс” багийг талбайд нь хожсон нь өнгөрсөн сарын явдал билээ.

Тэгвэл тавдугаар сарын 12-ны өдөр тэд “Кингс”-ийг талбайдаа хүлээн авч тоглоод, 94:73 харьцаатайгаар ахин буулгаж авлаа.

Улмаар “Хүлэгүүд” хэсгийн шатнаа дөрөв дэхиэ дараалан хожсон нь энэ.

“Хүлэгүүд”-ээс өнөөдрийн тоглолтод Ян Миллер 23 оноог авсан бол Жордан Толберт 16 оноо, Ч.Ихбаяр 14 оноо, Д.Мөнхтүвшин 13 оноо, Б.Барсболд 12 оноо, А.Азбаяр 9 оноо, Жорди Тшиманга 5 оноо, О.Сэргэлэн 2 оноогоор багтаа тусалсан.

“Хүлэгүүд” тавдугаар сарын 14-ны өдөр “Адройт” багтай, тавдугаар сарын 15-ны өдөр “Hi-Tech“ багтай тоглох хуваарьтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.