UBLife Logo
Сэтгэл судлал

Хайртай хүн чинь чимээгүйхнээр хүнд үеийг туулж байж болзошгүй 8 шинж

Хайртай хүн чинь чимээгүйхнээр хүнд үеийг туулж байж болзошгүй 8 шинж

Бид өдөр бүр хайртай хүнтэйгээ ярилцаж, инээлдэж, амьдралын жижигхэн мөчүүдийг хуваалцдаг ч тэдний дотор юу болж байгааг бид заримдаа үнэхээр мэдэрч чаддаг уу? Зарим хүмүүс зовлон шаналал, бэрхшээл болон хүнд үеэ ил гаргаж хэлдэггүй. Чимээгүйхэн инээмсэглэж, бүх зүйлд “зүгээр” гэж хэлдэг ч дотроо тэмцэлдэж явах үеүд бий.

1. “Би зүгээр ээ” гэж ойр ойрхон хэлдэг болно

Тэр бүх зүйлд “зүгээр” мэт аашлах ч үнэндээ тэр нь танд итгэл үнэмшил төрүүлэхгүй. Тэр ярихыг хүсэхгүй байгаа биш, харин ойлгогдохгүй байх вий гэж эмээж байж болно.

2. Урьд өмнө нь дуртай байсан зүйлсдээ сонирхолгүй болно

Хараад л нүд нь гялалзаж, догдолдог байсан зүйлсдээ сонирхолгүй болох нь нэгэн том дохио. Дотоод урам зориг нь суларч, баларч эхэлсэн байж мэдэх юм.

3. Тайван энгийн үедээ ч маш их ядарсан мэт санагдана

Оюун санааны ачаалал, дарамт нь бие махбодыг нь ч ядраах болно. Хэт их унтах, эсвэл огт унтаж чадахгүй байх, жижиг зүйлд ч туйлддаг болсон бол тэр дотроо тэмцэж яваа хэрэг.

4. Хөгжилтэй ярианд ч оролцохгүй, нам жим болно

Уг нь инээдтэй, хөгжилтэй байдаг байсан хүн гэнэт нам гүм, хөндий санагдах болсон уу? Заримдаа сэтгэл дотроо юу ч ярих тэнхэлгүй болтлоо сульдсан байдаг. Мөн хөгжилтэй яриа, үйл ажиллаганаас холуур үлдэх нь их болно.

5. Тэс өөр хүн шиг хариу үйлдэл үзүүлнэ

Уурлахгүй зүйлд уурлах, төсөөлөөгүй үед нулимс унагах, эсвэл бүр эсрэгээрээ юу ч мэдрэхгүй хөндий хоосон мэдрэмж төрүүлэх гээд энэ бүхэн нь хямрал, дотоод дарамтын илрэл байж болно.

6. Хэн нэгнээс, юмнаас “нуугдаж” эхэлсэн мэт санагдах

Утасны дуудлагаас зайлсхийх, уулзалтаас татгалзах, олон нийтийн газар очихоос цэрвэх зэрэг нь хүний өөрийгөө хамгаалах, бүх зүйлээс түр зуур бултах гэсэн оролдлого байж мэднэ. Яагаад гэдгийг та асуух шаардлагатай.

7. “Юу ч өөрчлөгдөхгүй бололтой” гэх мэт үгсийг хэлж эхэлнэ

Итгэл алдрах, найдвар үгүй болох үед хүмүүс ирээдүйн талаар ярих дургүй болдог. Хэрэв тэр “Ямар ч байсан адилхан шүү дээ”, “Тэглээ гээд яах юм“ гэх мэт үгс хэлж эхэлсэн бол сэтгэл нь шаналаад удаж байгаагийн шинж.

8. Бусдад төвөг болохгүйн тулд өөрийгөө чимээгүйхэн барьж эхэлдэг

“Би чамд дараа болохгүй ээ”, “Өөрийгөө л бод” гэх мэт үгсийг ойр ойрхон хэлдэг бол тэр хүн үнэндээ тусламж хүсэж байж мэднэ. Гэхдээ тэр үүнийгээ хэлж чадахгүй байгаа нь хамгийн анзаарах ёстой, эмзэг үе юм. Хэрэв дотны хүн чинь дээрх үйлдлүүдийг гаргаж байгаа бол битгий үл тоогоорой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.