UBLife Logo
Спорт

“Ливерпүүл” багийн цомтой парадын үеэр 27 хүн машинд мөргүүлж, бэртжээ

“Ливерпүүл” багийн цомтой парадын үеэр 27 хүн машинд мөргүүлж, бэртжээ

Английн Премьер лигт 20 дахь удаагаа түрүүлсэн “Ливерпүүл” клубийн аваргын парад даваа гарагт болсон.

Энэ үеэр 53 настай цагаан арьст эрэгтэй цугласан олныг машинаар дайрч, 27 хүнийг бэртээжээ.

Тэдний хоёр нь хүндээр шархадсан гэв. Эмнэлэгт хүргэгдсэн мөнхүү 27 хүний дөрөв нь хүүхэд байсан аж.

Тухайн жолоочийг цагдаа нар аль хэдийнэ баривчилсан байна. Энэ хэргийг тероризмтой ямар ч холбоогүй гэж мэдээллээ.

“Ливерпүүл”-ийнхэн үүнээс өмнө 2020 онд Премьер лигт түрүүлсэн боловч тухайн үед дэлхий даяар цар тахал дэгдсэн учир олон хүн цугларахыг хориглосон билээ.

Тиймээс энэ удаагийн баяр ёслол нь 1990 оноос хойш тэмдэглэж буй тэдний анхдагч парад гэдгээрээ онцлог, олон хүнийг хамарсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.