UBLife Logo
Нийгэм

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлууд халаас зогсоолгүй болно

Ub.life
Ub.life
Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлууд халаас зогсоолгүй болно

Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчлэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Ленин клуб болон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын халаас зогсоолыг явган хүний зам болгон тохижуулж байна. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл арилна гэж үзжээ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна. Харин асфальт бетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.