UBLife Logo
Спорт

Миний мэдэх Хакүхо аварга

Миний мэдэх Хакүхо аварга

Агуу жанжин ЗХУ-ын маршал, Польшийн маршал К.М.Рокоссовский  "Би Орост польш хүн, Польшт орос хүн байлаа" гэж хэлсэн нь нэгийг бодогдуулам, тэрээр Дэлхийн 2-р дайнд маршал Жуковтой эн зэрэгцэхүйц гавьяа байгуулсан түүхэн нэгэн байлаа, хэдийгээр Хакүхо аваргын замнал огт өөр орчин, цаг хугацаанд өрнөсөн ч хувь заяаны хэмнэл нь нэгэн талаар төстэй ч юм шиг учир нь зорилгынхоо төлөө тууштай, тэсвэртэй, аливаа бэрхшээлийг сөрж,гүтгэлэгийг даван туулах зан чанараараа хоёулаа хүрч болшгүй уулын оргилд хүрч алдар гавьяагаа мөнхөлсөн нь яах аргагүй үнэн, цаг хугацаа өнгөрөх тусам цэргийн мэргэжилтнүүд Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөөг Москвагийн тулалдаанд нураасан гол хүн гэж дүгнэдэг, тэрээр Польшид төрсөн польш эцэгтэй, орос эхтэй төмөр замчны гэр бүлд төрсөн нэгэн, амьдралынхаа явцад асар их гүтгэлэг, зовлон зүдгүүр амссан ч бууж өгөхгүй тууштай явсаар, эх орныхоо төлөө хүчээ өгсөн нэгэн билээ, дайны дараа Сталин түүнийг хүлээн авч, таныг хилс хэрэгт гүтгэн олон жил шоронд суулган хэлмэгдүүлсэн түүхэд би их харамсдаг, ЗХУ таньд байж болох бүх шагналаа өгсөн, харин би хувиасаа таньд амьд сарнай цэцгийн баглаа бэлэглэе гэж уучлалт гуйсан түүхтэй.

Японы сүмогийн түүхэнд 45 удаа түрүүлсэн, сүмогийн бүх рекордын 90%- ийг эзэмшигч аварга Хакүхо өөрийн удирдаж байсан Миягино дэвжээгээ хүлээлгэн өгч, Японы Сүмогийн Холбоог орхихоор болжээ. Энэхүү шийдвэр нь түүний шавь Хокүсэйхо Осамүгийн гаргасан хүчирхийллийн хэрэгтэй холбоотойгоор гарсан байна.

Энэхүү хэрэг явдлын дараа Миягино дэвжээг хааж, тэнд байсан бөхчүүд болон багш нарыг Исегахама дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг Сүмогийн Холбоо гаргасан байна.

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна асан Хакүхо буюу Миягино ояката Японы сүмо бөхийн холбоонд халагдах өргөдлөө өгсөн байна. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд холбоо түүний хүслийг зөвшөөрөлгүй, дахин хэлэлцэхээр болсон гэнэ. Ирэх 7 хоног буюу зургаадугаар сарын 2-нд Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, хаагдаад байгаа Миягино дэвжээний цаашдын хувь заяаг ярилцаж, шийдэх юм. Дэвжээний бөх нь хэрэг тарьсны улмаас Миягино дэвжээг хаах шийдвэр холбоо гаргасан. Гэхдээ нэг жил гэж тогтоож байсан юм. Харин нэг жил өнгөрсөн ч холбоо Миягино дэвжээг дахин нээх талаар ярихгүй байгаад мэдээж ояката сэтгэл дундуур байх нь аргагүй.

Холбооны нэгэн оякатагийн ярьснаар Хакүхо сүмо холбооноос гарах шийдвэрээ өөрчлөхгүй, сүмог орхих нь лавтай болоод байгаа ажээ. Миягино дэвжээнд ойрхон эх сурвалжаас үзэхэд Миягино ояката Зуны тэмцээний үеэр сүмог орхихоор шийдэж, дэмжигчид, ивээн тэтгэгч нартаа хэлсэн байна.

К.М.Рокоссовский жанжнаас агуу Сталин уучлалт гуйсан түүх энэ цагт давтагдахыг үгүйсгэхгүй, 1000 жилийн түүхтэй сумогийн холбоо домог болсон ганц бөхөө яаж боож хааж, хэлмэгдүүлдэгийг жирийн Монголын ард түмнээс эхлээд чихтэй, нүдтэй, эрүүл ухаантай дэлхийн бүх шударга иргэд, тэр тусмаа сумодоо хайртай шударга ёс зүйтэй япончууд харж байгаа, хэзээ нэг цагт сумогийн холбоо биш юм аа гэхэд Хакүхо аваргыг дэмжигч Японы ард түмэн түүнээс уучлалт гуйх байх, энэ бол хүндлэл, ёс зүй, шударга ёс юм.

Хакүхо аварга Даваажаргал цаанаа л өөр. Гаднаа эр бяр дүүрэн боловч сэтгэл дотроо зөөлөн, мөн уярам, түрүүлчихээд зогсч байгаа нь, баярласандаа уйлчих гээд байгаа нь нэг л сэтгэл татам тэр бүх агшинд бяр тэнхээ, омог бардам зан нь цээжин дотроо буцалж байгаа нь илт, цээж нь түнхийгээд л, уртаар амьсгаа аваад л, хөмхийгөө зуугаад л юу юугүй сад тавьчих гээд байгаа энэ их омогшлыг хэнз хүүхдийн уян зөөлөн зан нь л барьж тогтоож буй нь харваас анзаарагдах буй ийм аварга төрүүлсэн дархан аварга аавд нь баярлалаа, нөгөөдөр болох Мөнхбат аваргынхаа хөшөөний нээлтэнд очиж хүндэтгэл үзүүлнэ.

Аугаа озэки Точиазүма “Хакүхог түлхээд байхад болж өгдөгүй, хамаг хүч сороод байгаам шиг санагддаг” гэж ярьсан удаатай. Тэр өөрөө чулуу шиг баглайчаад голлож дайрахад нь хэн ч тэсдэггүй л байсан.

Мөнхбат аваргыг тийм хүүтэй гэж хүмүүс мэддэггүй байлаа. Гарч ирснийх нь дараа итгэсэн ч амжилтанд нь итгэж байсан нь бас ховор. Тэр зэргийн араамтай залуус тэгсгээ л гулдайдаг даг.

Агуу Чиёотайкай түүнийг “Тэр барилдахдаа нүдээ цавчихгүй юм. Миний бүхий л хөдөлгөөнийг удаашруулсан мэт хараад байна” гэж хэлж билээ. Тэр өөрөө хүний усан нүд гүйцэхгүй цүппари хийн учраагаа дарж авдаг байлаа л.

"Би өөрийгөө нэг их хүчтэй, бяртай хүн гэж хэлэхгүй ээ. Харин би их азтай хүн юм байна. Тэхдээ, аз бол хөдөлмөрлөсөн хүнд ирдэг юм байна." Хакүхо М. Даваажаргал нэгэнтээ хэлж байж.

Хакүхо Даваажаргал 45 түрүүлсэн, их аварга хүн шүү дээ. Үнэхээр их аварга гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Сүмогийн түүхэнд тэмдэглэгдсэн бараг бүх амжилтыг өөрөө эвдэж, өөрөө шинэчлэн тогтоосон аварга.  

  Даваагийн энэ амжилтыг 100 жил, бүр мянган жилд ч дахин шинэчлэх хүн гарахгүй гэж би ярьдаг, одоо ч тэгж хэлнэ. Цаг үеийг эзэгнэсэн энэ их аваргатай нэгэн үед, цээж зөрүүлэн барилдаж байсандаа сэтгэл маш хангалуун байдаг. Би Даваагаа үнэн голоосоо хүндэлж явдаг. Харумафүжи Бямбадорж

Зодог тайлаад таньд ямар санагдаж байна.

Хакухо: - Өглөө бэлтгэл хийхгүй гэж бодоод унтах л үнэхээр сайхан яс амраад.

Жингээ нэмэх гэж их иддэгээ больж хоолны амтыг одоо л мэдэрч байна.

Ном уншиж, түүх судалж, багшлах ухаанд сурч байна.

Нас яваад гэх үү, нулимс ч их ойрхон болж гээд санаа алдав.

Эх сурвалж: Sho Haku

Нас яваад гэнэ үү ккк

Та бүгд ямар ч өнцгөөс харж болно Хакүхо Даваажаргалын ирээдүй Монгол Японы хуулиас их хамаарч байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж бодож байна.  Монгол давхар иргэншилтэй бол Сүмогийн дэвжээг заавал Япон иргэн эзэмшдэг гэсэн заалт байгаагүй бол энэ шийдвэр хэзээ ч гарахгүй хоёрт энэ хувь хүний асуудал боловч аваргын нэр хүнд Монгол Японы харилцааны амьд гүүр болж чадна тэр өнөөдөртэй Японы иргэншил авч байгаа боловч Монгол хүн гэдгийг мартаж болохгүй түүний судсаар Монгол хүний цус урсаж байгаа  Хятадууд  дэлхийн хөгжилтэй улс бүрд цагаач иргэдээ бодлогоор дамжуулан явуулж тодорхой цаг хугацааны дараа иргэдээрээ дамжуулж өнөөгийн хөгжил технологийн дэвшилд хүрсэн шууд хэлэхэд технологийн тагнуулын үүргийг гүйцэтгүүлсэн манайд эсрэгээрээ урвагчаар нь цоллож байдаг сонин сэтгэхүйтэй ард түмэн.

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад, 3 жилийн өмнөх сумогийн ертөнцөд өрнөж буй үйл явдлаас, ёс зүйгээрээ Япончууд Хакүхо аваргад  ялагдаж байсан, учир нь шийтгэл зөв шударга байх ёстой, 3,4 -н  тооцоо бодсон давхардсан оноосон улайрсан шийтгэл байдаггүй биз дээ, Монголчууд минь аварга хир барагтай гоомой дуугарахгүй, тийм болохоор нутаггүй биш хүрээд ир гэж янз бүрийн хов базаад яахав, сэтгэлзүйн дайн явагдаж байна, дээрээс нь шударга бусыг эсэргүүцсэн, сумод дуртай ард түмний саналыг эрхбиш сумогийн холбоо харгалзан үзнэ, тэд Монгол сүмочидгүй бол Сумо тойрсон бизнес маркетинг менежмент улных болно гэдгийг ойлгоно, та бүгд хүлээцтэй бай, аль ч улс оронд хар энергитэй хар масс оршин тогтнох орон зайгаа хайгаад явж байдаг юм, ийм хүү төрүүлсэн Мөнхбат аваргадаа бид чинь баярлаж явах ёстой.

ИРГЭНШИЛ бол урвалт биш боломж, эх орноо тонон дээрэмдсэн нөхөд өө урвагч гэж хэлж чаддаггүй, дарга сайд гишүүн ээ гэж бөгс долоогчидод харин хэлчихье, эх орныхоо төлөө өөрийгөө золих ч асуудал гардаг, энэ хүний сэтгэл зүрх Монголынхоо төлөө гэж би боддог.

Анхных нь байсан ч би бахархаж байна, усын уувал ёсыг нь дага тэгээд дахиад л оргилд гарахыг нь хүснэ энэ бол Хакухогийн хувьд бол ялалт, тэр дахиад 6 баше өнжөөд зодог тайлж болох байсан тэр нэг ч унаагүй түрүүлж зодог тайлсан нь угтаа Япончуудад өгсөн өөрийн цохилт, тэр ялж сумо бөхийн холбоо ялагдсан гэж харж байна урд нь ийм түүх сумод байна уу тэр амжилт цалин нэр хүндийн төлөө шунаагүй зүгээр өөртөө ханасан нь өндөр ёс зүй.

ИХ ХҮНДЛЭЛ  Монгол хүнийхээ хувьд аваргыг их хүндэлдэг, тэр амжилтандаа сагсуурч байхыг харсангүй, хааяа шазуур зууж хамраа зангидахыг харж, инээд хүрч суудаг, мэдээж таалагдахгүй зүйлс их ч орон зайгаа танхимын уур амьсгалтай холбож алдаа эндэгдэл гаргадаггүй нь  бахархалтай, тэр одоогоор ояакато гэдэг хүндлэлтэй асар их ёс суртхууны энэ мэргэжсэн албыг дахин домог мэт хашна, тэр Япончуудаас суралцсан ёс зүйгээ миний бодоход бараг өөрсдөд нь заах байх, би сумогийн түүх сайн мэдэхгүй ч түүнийг бага дэснээс эхэлсэн анхны Ёкозуна байсан ч баярлана, учир нь гэвэл тэр ёс зүйгээр бүх цаг үеийн Ёкозунаг  ялсан ч байж болно баярлалаа Даваажаргалдаа, чи бол домгийн домог гэж хэлэхдээ омогшил төрж байна, хүссэндээ хүрч чадаагүй ч омог бардам сумогоо орхи, үлдээнэ гэсэн ч орхиж, сумогийн холбоог дахин ялах  тийм сэтгэл зүй чамд бий, 30 жилийн өмнө сумод орсноос хойшхи эрх чөлөөгөө дахин тавтай эдэл, харин шинэ зорилгоо яаж тодорхойлох нь чиний эрх, гайхалтай мөнх оргилын домог бүтээсэн таньд талархая.

Инженер Ganaa Good

2025.06.01

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.