“Манчестер Сити” багийнхан энэ зуны анхны томоохон хэлэлцээрээ зарлалаа.
Тэд Италийн Серие А лигийн 2024-25 оны улирлын шилдэг хагас хамгаалагч Тижжани Рэйндерсийг 55 сая еврогоор эгнээндээ нэгтгэв.
“Манчестер Сити”-гийн гол тоглогч Кевин де Брейне буурь сэлгэж, Илкай Гүндоган “Барса”-гаас буцаж ирээд тусыг сайтар хүргэхгүй байгаа тул хагас хамгаалалтын шугамаа зузаатгах нь энэ багийн гол зорилго байлаа.
Өдгөө 26 настай Рэйндерс замналынхаа ид үед байгаа тоглогч юм.
Уг хэлэлцээр тавдугаар сараас эхлэлтэй. Нидерландын шигшээ багийн тоглогч Рэйндерс улирч буй улиралд бүх тэмцээний хүрээнд 15 гоол оруулсан.
Хэдий “Манчестер Сити” багийнхан өвлийн солилцооны цонхоор “Порто”-гоос хагас хамгаалагч Нико Гонзалесийг авчирсан ч, энэ нь КДБ-гийн хоосон орон зайг нөхөхөд хангалтгүй гэж үзжээ.
Мэдээж улирлын төгсгөл хэрд БаллонДорын эзэн Родри урт хугацааны бэртлээ эдгээсэн нь сайн мэдээ болсон. Тэд энэ зун амрахгүй, харин клубүүдийн ДАШТ-д хүч сорих юм.
Рейндерс 2023 онд “АЗ”-аас “Милан”-д ирсэн төдийгүй энэ хавар 2030 он хүртэлх шинэ гэрээнд гарын үсгээ зураад байв.
Тэрбээр Нидерландын шигшээ багийн төлөөх анхны тоглолтодоо 2023 онд оролцож, өдийг хүртэл “Улбар шарууд”-ын өмсгөлтэй 22 удаа талбайд гараад байна.
Рэйндерсийн тоглолтын арга барил нь Бернардо Силва болон Илкай Гундоганыхтой төстэй.
Түүний хувьд, хамгаалалтад төдийлөн сайн биш. Харин гүний найруулгад мэргэшсэн агаад бөмбөг эзэмших чадвар нь гойд сайн юм.
Талбайн бүх хэсэгт тоглох чадалтай, ялангуяа эрчимтэй шахсан тоглолтод бөмбөгөө алдалгүй эзэмших чадалтай.
