UBLife Logo
Спорт

Хэйсэй эриний аваргуудаас 5 нь л холбоонд үлдлээ

Хэйсэй эриний аваргуудаас 5 нь л холбоонд үлдлээ

Эзэн хааны цомыг 45 удаа өргөж, сүмо бөхийн түүхэнд дахин гаршгүй амжилт тогтоосон их аварга Хакүхо Сүмо холбооноос гарч байгаа мэдээ гадаад, дотоодын хэвлэлээр гарсаар байна. Энэ талаар Никкан Спортс сонин “Хэйсэй эриний бас нэгэн аварга сүмо бөхийг орхин одлоо” хэмээн бичжээ.

Никкан Спортс

Хэйсэй эринээс хойш ёкозүна болсон бөх 13 байгаагаас одоо Хоошёорюү, Ооносато хоёроос бусад нь зодог тайлаад байна. Энэ 11 аваргаас Акэбэно, Ваканохана, Асашёорюү, Харүмафүжи, Таканохана, Хакүхо нар сүмо бөхөө орхисон билээ.

Хэйсэй үеэс хойш зодог тайлсан ёкозүна нар

Асахифүжи – 1990 оны 9-р ард ёкозүна болсон.1992 онд зодог тайлж, одоо Исэгахама ояката. 4 удаа түрүүлсэн.

Акэбоно – 1993 оны 3-р сард ёкозүна. 2001 онд зодог тайлсан. 11 түрүүлсэн. 2003 оны 11 дүгээр сард холбооноос гарч, холимог тулаанд шилжсэн.

Таканохана – 1995 оны 1-р сард ёкозүна. 2003 оны 1-р сард зодог тайлж, их аваргын эрхээр дэвжээ нээсэн. 22 түрүүлсэн. 2018 оны 9-р сард холбооноос гарсан.

Ваканохана – 1998 оны 7-р сард ёкозүна. 2000 оны 3-р сард зодог тайлсан. 5 түрүүлсэн. 2000 оны 12-р сард холбооноос гарч, америк хөлбөмбөгт шилжин, телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт орох болсон.

Мүсашимарү – 199 оны 7-р сард ёкозүна. 2003 оны 11-р сард зодог тайлж, одоо МҮсагигава ояката. 12 түрүүлсэн.

Асашёорюү – 2003 оны 3-р сард ёкозүна. 2010 оны 1-р сард зодог тайлсан. 25 түрүүлсэн. Японы иргэншил аваагүй.

Хакүхо -  2007 оны 7-р сард ёкозүна. 2021 оны 9-р сард зодог тайлж, Миягино ояката болсон. 45 түрүүлсэн. 2025 оны 6-р сард холбооноос гарсан.

Харүмафүжи – 2012 оны 11-р сард ёкозүна. 2017 оны 11-р сард зодог тайлсан.  9 түрүүлсэн. Японы иргэншил аваагүй.

Какүрюү -  2014 оны 5-р сард ёкозүна. 2021 оны 3-р сард зодог тайлсан. 6 түрүүлсэн. Одоо Отоваяма ояката.

Кисэносато – 2017 оны 3-р сард ёкозүна. 2019 оны 1-р сард зодог тайлсан. 2 түрүүлсэн. Одоо Нишёогасэки ояката.

Тэрүнофүжи – 2021 оны 9-р сард ёкозүна. 2025 оны 1-р сард зодог тайлсан. 9-нөөс Исэгахама ояката болно. 10 түрүүлсэн.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.250.16
Мүсашимарү - Мүсашигава ояаката Кисэносато - Нишиносэки ояаката
ЗОЧИН\13.229.157.37

ЗОЧИН\13.229.203.42

ЗОЧИН\13.215.176.137
Мүсашимарү - Мүсашигава ояаката Кисэносато - Нишиносэки ояаката
ЗОЧИН\13.229.250.16
Мүсашимарү - Мүсашигава ояаката Кисэносато - Нишиносэки ояаката