UBLife Logo
Спорт

Точиношин: Сүмо холбоо яагаад ганц Хакүхог л ад үздэг юм бэ?

Точиношин: Сүмо холбоо яагаад ганц Хакүхог л ад үздэг юм бэ?

Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан Точиношин Леван Горгадзе твиттер хуудсандаа Сүмо бөхийн холбооноос гарсан их аварга Хакүхогийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Хакүхотой хамт авхуулсан гэрэл зургаа хийгээд “Итгэхгүй байна. Зүрх өвдөж байна” гэж бичжээ. Дараа нь бичлэг хийж “Юм бичье гэж бодсон ч видео бичлэг хийсэн нь бодлоо илэрхийлэхэд илүү дээр гэж бодлоо” гээд бичлэг хийсэн байна.

Точиношин “Ёкозүна Хакүхогийн асуудлыг та бүхэн юу гэж бодож байна вэ? 45 түрүүлсэн аварга, ёс журамтай эр хүн, өөр хэнээс ч илүү сүмогийн төлөө зүтгэж, бүтэн 20 жил сүмо бөхийн холбоог авч явсан хүнд холбоо ийм хүйтэн хандана гэж бодсонгүй. Удахгүй Миягино дэвжээндээ эргэн ажиллах нь гэж бодож байтал бараг л ажлаас нь халчихлаа. Ер нь халагдсантай агаар нэг зүйл боллоо. Өөрөө ажлаа өгнө гэж хэлсэн гэгдэж байгаа ч өөр арга түүнд үлдсэнгүй. Болихоос өөр арга байсангүй. Үнэхээр гунигтай байна. Миягино ояката, залуу ояката нар гарч ирээд одоо л яг Сүмогийн холбоо жинхэнэ мандах нь гэж би бодож байлаа. Яагаад холбоо ганцхан Хакүход л ийм ширүүн, хатуу ханддаг юм бэ? Миягино дэвжээнд гарсан шиг асуудал өөр олон дэвжээнд гардаг. Гэтэл яагаад Хакүход ийм муухай хандав? Сүмогийн холбоо юуны төлөө оршин тогтнож байгаа холбоо юм бэ? Холбооныхоо хүмүүсийг хамгаалахын тулд байгаа холбоо биз дээ? Яагаад Миягино оякатаг хамгаалсангүй вэ? Хачирхалтай юм гэж гайхаагүй гэж үү? Үнэхээр муухай. Итгэхгүй байна. Хэнээс ч илүү сүмо бөхийг судлаж, сайн барилдаж, Сүмо холбоог авч явсан хүнийг халаад хаясан мэт зүйл боллоо. Дүрэм журам гэж холбооноос ярьж байгаа ч тэгвэл бусад дэвжээнд гарч байгаа асуудлуудыг адилхан шийд л дээ. Алаг үзэхээ боль л доо. Яагаад Хакүхог л ад үздэг юм бэ” гэж ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
42
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
боро\54.255.225.133
ЭНЭ МУНЗУЙ МӨН ҮҮ
Чинбаа\54.255.185.79
Хоол л байхгүй юу даа. Сумогийн одоогийн удирдлагуудын дээр байх хүн Хакухо гарч ирсэн байхгүй юу даа Тэд хоолоо харамлаж шинэ хооллогчоо ад үзсэн гэвэл үнэнд их ойр шүү

Чинбаа\47.129.50.146
Хоол л байхгүй юу даа. Сумогийн одоогийн удирдлагуудын дээр байх хүн Хакухо гарч ирсэн байхгүй юу даа Тэд хоолоо харамлаж шинэ хооллогчоо ад үзсэн гэвэл үнэнд их ойр шүү
ЗОЧИН\47.129.250.253
Хоол л байхгүй юу даа. Сумогийн одоогийн удирдлагуудын дээр байх хүн Хакухо гарч ирсэн байхгүй юу даа Тэд хоолоо харамлаж шинэ хооллогчоо ад үзсэн гэвэл үнэнд их ойр шүү
Зочин\47.129.193.170
Ямар муухай мэдрэмж вэ?!Хар нялхаасаа хүний нутагт өөрийн юм шиг хандаж хүч чадлаа дайчлан хөдөлмарлөж бхад харийн зан гаргаж бдаг муухай хүмүүс вэ?!
Зочин\18.138.35.26
Гадны хүн ингэж байхад Монголчууд таг, амиа бодсон юм бэ