Зун бол шинэ мэдрэмж, аялал, өөртөө анхаарал хандуулах, хайр дурлалыг мэдрэх цаг үе. Гэхдээ хүн бүрийн зун адилхан өнгөрдөггүй. Таны ордны хувьд энэ зуныг илүү утга учиртай, сэтгэлд хоногшсон болгоход юу тус болох вэ?
Хонь

Түлхүүр үг: Адал явдал
Энэ зун таныг спортын аялал, экстрем зүйлс хүлээж байна. Ууланд авирах, дугуй унах, шинэ газар руу ганцаараа аялах зэрэг нь танд эрч хүч өгнө. Хамгийн гол нь хэнийг ч, юуг ч хүлээлгүйгээр эхлээрэй.
Үхэр

Түлхүүр үг: Тайвшрал ба мэдрэхүй
Танд байгалийн дунд амрах, сайхан хоол унд, уран зураг, гар урлал, цэцэг мод тарих зэргээр сэтгэлээ баясгах зун болно. Өдөр тутмын завгүй амьдралаас түр холдож, мэдрэхүйн баяр баясгалангаа эрэлхийлээрэй.
Ихэр

Түлхүүр үг: Хөдөлгөөн ба харилцаа
Таны зун аялал, шинэ танилууд, сошиал амьдрал дунд өнгөрнө. Фестиваль, эвент, богино аяллууд танд урам өгнө. Мөн бичих, влог хийх, подкаст эхлүүлэхэд ч энэ зун тохиромжтой.
Мэлхий

Түлхүүр үг: Гүн холбоо ба гэр бүл
Гэр бүлийнхэн, дотны найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, хамтдаа дурсамж бүтээхэд тохиромжтой. Амралтын газар байрлах, хоол хийж хамт идэх, хуучны зургаа эргэн харах, шинээр зургуудаа угаалган хадгалах нь таны сэтгэлийг дулаацуулна.
Арслан

Түлхүүр үг: Гэрэлтэх мөч
Зун бол таны тайз л гэсэн үг. Шинэ дүр төрх, загвар, сошиал контент зэргээр энэ бүгд танд олны анхаарлыг татах боломж өгнө. Амралтаа хаана өнгөрөөхөөс үл хамааран, таны эрч хүчтэй байдал танд хангалттай сайхан дурсамжуудыг бүтээхэд тусална.
Охин

Түлхүүр үг: Төлөвлөгөө ба хөгжих боломж
Та зуныг үр бүтээлтэй өнгөрөөх дуртай хэдий ч энэ зун жаахан завсарлага аваарай. Мэргэжлийн сургалт, сэтгэлд нийцэх ном, шинэ хобби танд баяр баясал авчирна. Бас замд гарч, ямар нэгэн сайхан газар очиж хэсэг хугацаанд орчноос тасраарай.
Жинлүүр

Түлхүүр үг: Тэнцвэр ба гоо сайхан
Урлаг, загвар, архитектурын урам зориг авах аялал танд гайхалтай нөлөө үзүүлнэ. Үзэсгэлэн, кино наадам, романтик оройн зоог зэрэг нь таны зуны энергийг сэргээх гол түлхүүр болно.
Хилэнц

Түлхүүр үг: Дотоод өөрчлөлт
Таны хувьд энэ зун дотоод аялал болж мэднэ. Бясалгал, йог, нам гүм газар амрах нь шинэ хүн болж “дахин төрөх” боломжийг өгнө. Бас хайр дурлалын хувьд гэнэтийн эргэлт гарч болзошгүй!
Нум

Түлхүүр үг: Эрэл хайгуул
Хилийн чанад руу аялах, шинэ соёл турших, хэзээ ч очиж байгаагүй газраа зочлох нь таны зүрхийг догдлуулна. Мөн өөр хэл сурч эхлэх, онлайн курс сонгох нь ч сайхан санаа.
Матар

Түлхүүр үг: Бүтээмж ба шинэ эхлэл
Энэ зун таны ирээдүйн амжилтын хөрс бэлтгэгдэх үе. Шинэ төсөл эхлүүлэх, мөнгө санхүүгээ төлөвлөх, бие бялдраа хөгжүүлэхэд маш таатай цаг. Гэхдээ ажиллаж байхдаа амрахаа мартаж болохгүй шүү.
Хумх

Түлхүүр үг: Шинийг турших
Танд чөлөөт сэтгэлгээ, шинэ санаа хэрэгтэй. Зургийн студи, шинэ санааны фестиваль, сайн дурын хөтөлбөр зэрэг нь танд урам зориг өгнө. Эсвэл зүгээр л шинэ, мэдэхгүй хот, газраараа ганцаараа зугаалаарай.
Загас

Түлхүүр үг: Уран сэтгэмж ба сэтгэл хөдлөл
Танд далайн эрэг, бороотой өдөр, хөгжмийн плэйлистүүд сонсох, бичих тэмдэглэх орчин хэрэгтэй. Энэ зун зүүд шиг л өнгөрнө. Хэрвээ та сэтгэл хөдлөлөө бүтээл болгон хувиргаж чадвал гайхалтай үр дүн гарах болно.