Лос-Анжелес Лейкерс багийн алдарт тамирчин Леброн Жеймс болон ESPN-ийн сэтгүүлч Брайан Виндхорст нарын сүүлийн үеийн маргаан олон нийтийн анхаарлыг татаад байна.
Леброн Жеймс болон Брайан Виндхорст нар анх 2000-аад оны эхээр танилцаж байсан бөгөөд Виндхорст Леброныг ахлах сургуулиас нь хойш дагаж, түүний карьерын талаар өргөн мэдээллүүдийг өгч байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд тэдний харилцаа хөндийрч, Виндхорст дахин Леброны талаар мэдээлэх боломжоо алджээ.
Леброн Жеймс болон NBA-ийн домогт тоглогч Стив Нэш нарын хамтран хөтөлдөг "Mind the Game" подкаст нь сүүлийн үед ихээхэн анхаарлын төвд байгаа билээ.

Энэхүү подкастыг 2024 онд Леброн Жеймс NBA-ийн тоглогч асан Ж.Ж.Реддик-ийн хамт эхлүүлж, тоглолтын анализ, тактикийн талаар ярилцдагаараа ялгарч гарч ирсэн.

Харин Брайан Виндхорст уг подкастын агуулгыг ерөнхийд нь шүүмжилж, зөвхөн тактикийн талаар ярилцаад байх нь сонсогчдод таалагдахгүй гэж үзсэн байна. Тэрээр “Хүмүүс сагсан бөмбөгийн талаар ярилцахдаа хов жив, драма-г л ярих хэрэгтэй. X&O (дасгалжуулагчийн тактикийн самбар дээрх тэмдэглэгээ) ярьсан сагсан бөмбөгийн шоу хийнэ гэвэл бүтэхгүй” хэмээн хэлжээ.
Харин Леброн болон “Mind The Game” подкастын зүгээс уг шүүмжлэлийг хүмүүсийн эерэг сэтгэгдлүүдийн хамт эвлүүлж оруулсан байна.

Энэ улирлын подкастыг нийт 16 сая хүн үзсэн, Youtube дээр цацагдcан даруйдаа Trending жагсаалтын 8-р байранд явж байгаа нь хүмүүс тактик сонсох дургүй гэх Виндхорстийн шүүмжлэлийн хариу болжээ. “Mind The Game” подкастын сүүлчийн дугаарт Лука Дончич оролцсон бөгөөд 24 цагийн дотор 1.3 сая үзэлтийн хандалт аваад байгаа юм.