Дакота Жонсон болон Крис Мартин нар 8 жил үргэлжилсэн харилцаагаа дуусгажээ.
Тэдний салалтын шалтгаанд хоёр том зөрчил байсан гэж эх сурвалжууд таамаглаж байна. Холливудын хамгийн удаан үерхсэн, нам гүм хосуудын салалт олон хүнийг гайхшруулаад байгаа юм.

Дакота Жонсон 2017 онд Крис Мартинтай үерхэж эхэлсэн бөгөөд тэд 2024 онд гэрлэх төлөвлөгөө гаргасан ч хуримын талаар тодорхой шийдвэрт хүрээгүй байв. Тэд олон удаа салж, эвлэрсээр ирсэн ч энэ удаагийн салалтаа эцсийнх гэж үзжээ.

Салалтын шалтгаан 13 насны зөрүү болон хүүхэдтэй болох талаарх үзэл бодлын зөрчил байж болзошгүй аж. Дакота өмнө нь гэрлэж байгаагүй бол Крис 2003-2016 онд Гвинет Пэлтроутай гэрлэж тэд дундаасаа 21 настай Apple, 19 настай Мосес гэх хоёр хүүхэдтэй болсон юм. Дакота тэднийг өөрийн мэт хайрладаг ч өөрөө хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ.
