YouTube-ийн хамгийн баян контент бүтээгч, хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон гэж тооцогддог Жимми Дональдсон буюу MrBeast ээжээсээ мөнгө зээлж хуримаа хийх гэж буйгаа олон нийтэд хуваалцжээ. Тэрээр “X” платформ дээр "Олон зүйлд хөрөнгө оруулсан учир надад бэлэн мөнгө маш бага байдаг. Яг үнэндээ ээжээсээ мөнгө зээлж хуримаа хийх гэж байна" хэмээн нийтэлжээ.


Жимми 2024 оны 12-р сарын 25-нд найз бүсгүй, YouTuber Thea Booysen-д гэрлэх санал тавьсан юм. Хуримын тов одоогоор албан ёсоор зарлагдаагүй байгаа ба арал дээр нам гүм хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
MrBeast нь YouTube-д өртөг өндөртэй контент, "Beast Games" шоу зэрэгт жил бүр хэдэн зуун сая долларыг зарцуулдаг бөгөөд энэ нь түүний бэлэн мөнгөний нөөцийг хязгаарлаад байгаа юм. Тэрбээр 2025 онд контент бүтээхэд ойролцоогоор 250 сая долларыг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

Гэвч түүний бизнес шүүмжлэлд өртөж, Мексикийн Засгийн газар түүнийг Майягийн археологийн дурсгалт газруудад зөвшөөрөлгүйгээр зураг авсан хэмээн буруутгаж байгаа бол "Beast Games"-ийн зарим оролцогч уг шоунд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна.
