UBLife Logo
Урлаг

ТАНИЛЦ: Улаанбаатар Биенналийн нэгдсэн хөтөлбөр

Ub.life
Ub.life
ТАНИЛЦ: Улаанбаатар Биенналийн нэгдсэн хөтөлбөр

Энэ сарын 6-20-ны өдөр Улаанбаатар Биенналль цуврал үзэсгэлэн, арга хэмжээ болох гэж байна. Биенналийн үеэр Ерөнхий үзэсгэлэн, Хамтрагч үзэсгэлэн, Хамрах хүрээний үзэсгэлэн болон хүүхдийн, гадаа талбайн хөтөлбөр зэрэг олон төрлийн үйл ажиллагаа болох юм. Биеннальд нийт 25 орны 130 гаруй уран бүтээлч оролцож байна.

Биенналийн ерөнхий үзэсглэнгийн куратор Тиан Зангын өгсөн “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдэв нь уран бүтээлчдийн нүдээр эх орон, эх газар, эх нутгийн талаар эргэцүүлэхийг үзэгчдэд уриалжээ. Тэрбээр “Эх орон, газар нутгийн талаар хүчтэй бүтээл туурвидаг уран бүтээлчдийг нэгтгэн оруулахыг хичээлээ. Тэдний бүтээл газрын эрх, байгаль орчны доройтол зэрэг өргөн агуулгыг хөндөхийн зэрэгцээ өвөг дээдсийн соёл, уламжлалаа дээдлэн хадгалах, ирээдүй хойчдоо гэрэлт зам үлдээх эрмэлзлийг харуулна” гэжээ. Монголын Уран Зургийн Галерейд болох уг Ерөнхий үзэсгэлэнд олон улсын 19, дотоодын 6 уран бүтээлч бүтээлээ толилуулна.

Улаанбаатар биеналлийн хүрээнд хотын хэмжээнд 7 байршилд Хамрах хүрээний үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм. Үүнд, “Монгол Арт” галерейд болох Солонгос-Монголын хамтарсан “Солонгон Гүүр” үзэсгэлэн, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд уран бүтээлч Х.Сүрэнгийн “Дурсамжаар бүтээв” төгсгөлийн бүлэг үзэсгэлэн, Ойр Арт Хаб-д уран бүтээлч Б.Батчимэгийн “Хувирал” үзэсгэлэн, “Лхам” галерейд уран бүтээлч А.Жавхлангийн Могойн зүүд - лусын орон үзэсгэлэн, Экс Зеро урлагийн орон зайд “Туургатан” үзэсгэлэн, Ай Спейс-д “Хувьсахуй, дизайны амьд хэмнэл” үзэсгэлэнгүүд багтаж байна.

Биенналийн онцгой өөр нэгэн үйл ажиллагаа бол хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр Kids Museum Fest юм. Тус хөтөлбөр Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн музей, Чингис Хаан Үндэсний музей, Монголын Уран Зургийн Галерей, Байгалийн Түүхийн музей болон нийслэлийн захын дүүрэгт зохион байгуулагдаж, биенналийн уран бүтээлчидтэй уулзаж бүтээл туурвих сургалтуудад хүүхдүүдийг хамруулж урлагийн боловсрол олгож байна.

Улаанбаатар биенналийн дэлгэрэнгүй хөтөлбөр:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.