UBLife Logo
Нийгэм

Баянхошуунд 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно 

Ub.life
Ub.life
Баянхошуунд 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Сонгинохайрхан  дүүргийн 40-р хороонд Баянхошуу Спорт цогцолборын барилга ирэх намар ашиглалтад орохоор угсралтын ажил хэрэгжиж байна. Тус спорт цогцолборын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгааг төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд мэдээлжээ.

Баянхошуу спорт цогцолборын барилга нь 650 хүний суудалтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон стандарт хангасан фитнес заалтайгаар баригдаж байна. Мөн олон нийтийн хөгжлийн төвтэй байх бөгөөд спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, эргэн тойрны иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх бүрэн боломж бүрдэх юм.

Түүнчлэн Баянхошуу хайрханы бэлд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай бүхий спортын талбай, дугуйн зам, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборыг ашиглалтад оруулах юм байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.