UBLife Logo
Спорт

Өнөө жил Даншиг наадмын бөхчүүдэд цол олгохгүй

Өнөө жил Даншиг наадмын бөхчүүдэд цол олгохгүй

Энэ жил Даншиг наадмын тов наашилж, 6-р сарын 28, 29-ний өдрүүдээр Хүй 7 худагт явагдахаар болсон.

1640 онд анхны шангаа татсан Даншиг наадам хэмээх уламжлалт баяр наадмыг 2015 оноос ахин сэргээсэн нь энэ билээ.

Тэгвэл өнөө жилийн Даншиг наадамд цол олгохгүй агаад харин Нийслэлийн иргэдийн баяр болон Үндэсний Их баяр наадмын сорилго барилдааныг уг наадамтай хавсарч тэмдэглэнэ.

Өөр нэг шинэчлэл нь энэ жилийн Даншиг наадамд бөхчүүд цол, амжилтын эрэмбээр амлаж барилдах юм.

Уг барилдаанд Үндэсний бөхийн 256 хүчтэн, Буриад болон Өвөр Монгол тус бүр 64 бөх хүч сорино гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.