Цахим спортын The Mongolz багаас Counter-Strike 2 тоглоомын академи багтай болсноо зарлалаа. Энэ багт элссэнээр тухайн тоглогч нь бэлтгэлийн тав тухтай байр, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, тогтмол цалинтай болж байгаа юм. Мэргэжлийн тоглогч болох хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулж, анхныхаа бүрэлдэхүүнийг зарлалаа. Нийт 5 тоглогч, нэг дасгалжуулагч Академийн багт орсон байна.
The Mongolz Academy багийн бүрэлдэхүүн: Cxix (17 нас), Ghetto (17 нас), T!kuak (16 нас), Hakaiii8 (16 нас), Irux (15 нас), Rifle (дасгалжуулагч).

The Mongolz Academy баг ямар тэмцээнд анх оролцох нь тодорхойгүй байна. Сүүлийн үед цахим спортын шилдэг багууд залуучуудын багтай болдог болоод байгаа билээ.