UBLife Logo
Дэлхий

Израил Газын зурваст гал зогсооход бэлэн гэж Трамп мэдэгдлээ

Израил Газын зурваст гал зогсооход бэлэн гэж Трамп мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Израил улс Газын зурваст 60 хоног гал зогсоох Цагаан Ордны саналыг хүлээн авлаа” гэж мэдэгдлээ.

Трамп “Манай төлөөлөгчид Израилын талтай маш удаан, үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Израилын тал Газын зурваст 60 хоног гал зогсооход хамгийн шаардлагатай нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн” гэж Truth Social сүлжээндээ бичсэн.

Яг ямар нөхцөлд гал зогсохыг тэрээр тодорхой мэдээлээгүй ч сүүлийн хувилбарыг зуучлагч Катар, Египет улсууд танилцуулах юм байна.

“Ойрх Дорнодын төлөө ХАМАС энэ гэрээг зөвшөөрнө гэж найдаж байна. Учир нь эсэргүүцлээ гээд сайн юм болохгүй, улам доройтно. Би Израилын талд ч дайн зогсоох талаар хатуу шахалт үзүүлнэ” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.