UBLife Logo
Дэлхий

Сармагчинд вейп татуулсан тамирчныг шийтгэнэ

Сармагчинд вейп татуулсан тамирчныг шийтгэнэ

ОХУ-ын Симферополь хотын СКФО клубын тамирчин, хөнгөн жингийн боксчин Анастасия Лучкина Крымийн "Тайган" амьтны хүрээлэнд зугаалж байхдаа торонд байсан орангутанг сармагчинд вейп тамхи татуулсан хэрэг гараад байна. Амьтны хүрээлэнгийн эмчийн мэдэгдсэнээр Дана нэртэй тэрхүү сармагчны бие муудаж, хоолны дуршилгүй, бүтэн өдөр хэвтээд байдаг болжээ. Тэр бол Крымд байгаа цорын ганц орангутанг. Хоригоос болоод түүнд хос олдохгүй таван жил болж байгаа юм.

Энэ бичлэг гарсны дараа бүсгүйг эрэн сурвалжилж эхэлсэн. Зарим эх сурвалжид түүнийг холимог тулаанч гэж нэрлээд байгаа.

Олон улсын боксын IBA холбооны тэргүүн Умар Кремлев эмэгтэй тамирчныг олох үүрэг, даалгавар өгсөн байна. Юуны өмнө тамирчин хүн яагаад тамхи татдагийг шалгана. Дараа нь, жижиг танхайрал хэргээр торгох юм. Мөн Умар багаас нь хөөх арга хэмжээ ч авч магадгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.