UBLife Logo
Дэлхий

Лабубуг бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

Лабубуг бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

Pop Mart компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. Энэ бүхэн бяцхан мангас, энэ зуны тренд Лабубугийн ач гавьяа юм.

Лабубу хэмээх жижигхэн хүүхэлдэйн хэнээрэл Хятадад үүсэж, энэ зун дэлхийг байлдан дагуулсан. Ван Ниний хөрөнгө тэр дороо 21 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн жил гэхэд л Pop Mart компанийн орлого 188 хувь, Лабубугийн Monsters шугам орлого нь 726 хувь өссөн юм.  

Pop Mart компани 2010 онд Бээжинд байгуулагдсан. Эхлээд дэлгүүртээ гаднын брэндийн бүтээгдэхүүн худалддаг байсан ч удалгүй өөрсдийн брэндтэй болохоор шийджээ. Тоглоомоо тэд blind box буюу ямар тоглоом хайрцагт байгааг үйлчлүүлэгч мэдэхгүй байхаар зарж борлуулж байлаа.

Лабубу бол эльф-охин. 9 шүдтэй, хурц үзүүртэй чихтэй, том нүдтэй, сүүлгүй. Хонконгийн зураач Касинг Лунгийн бүтээл бөгөөд 2019 онд Pop Mart зохиогчийн эрхийг нь авсан. 2015 онд анх Лунгийн The Monsters цуврал номд гарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.