АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Цагаан Ордонд холимог тулааны UFC холбооны тэмцээн зохион байгуулна” гэж зарлалаа.
Трамп мэргэжлийн бөх, холимог тулаан зэрэг олон спортод дуртайгаараа алдартай. Түүний сонгуулийн сурталчилгаанд олон алдартай тамирчин оролцож байсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Айова мужид АНУ-ын Тусгаар тогтнолын баярт зориулсан арга хэмжээн дээр “UFC холбооны тулаан үздэг хүн байна уу? Бид тус холбооны тэмцээнийг зохион байгуулна. Бодоод үз дээ. Цагаан Ордонд хийнэ гээд төсөөл. 20 мянган үзэгчтэй тэмцээн. Манай ордонд сул чөлөөтэй газар зөндөө байна” гэж мэдэгджээ. Энэхүү тэмцээн нь UFC холбооны аваргын бүсийн тулаантай байх бөгөөд 2026 онд, АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойн баярын хүрээнд болох гэнэ.