UBLife Logo
Дэлхий

20 жил “нойрссон” Саудын Арабын ханхүү нас эцэслэлээ

20 жил “нойрссон” Саудын Арабын ханхүү нас эцэслэлээ

“Нойрсож буй хан хүү” хэмээн нэрлэгдэж байсан Саудын Арабын хан хүү Аль-Валид  Дубайд нас барсан байна. Тэрээр хорь гаруй жилийг комд орон, ухаангүй өнгөрөөсөн бөгөөд аав нь сэрнэ гэж итгэл тавьсаар ирсэн юм.

Аль-Валид бин Халед Талал аль Сауд 1990 онд төрсөн. Эзэн хааны гэр бүлийн нөлөө бүхий хан хүү Халед бин Талалын ууган хүү байлаа. Түүнийг багад нь Лондоны цэргийн сургуульд суралцуулахаар явуулсан юм. Тэнд тэр 2005 онд машины хүнд осолд орж, хүнд гэмтсэн. 15 настай хүү тархины хүнд гэмтэл авч, ухаан алдсан байна.

АНУ, Испанийн шилдэг эмч нар эмчлээд ч хан хүүг сэргээж чадаагүй юм. Эмч нар хүүг ухаан орохгүй гэж хэчнээн хэлсэн ч аав нь итгэлээ алдаагүй, бүтэн 20 жил хамгийн сайн эмчилгээ, асаргааг хийлгэсээр байв. Гэр бүлийнхэн нь эмнэлэгт түүнийг эргэн ирж, баяраа хамт тэмдэглэн, түүнтэй ярин суудаг байлаа. Аль-Вадид заримдаа хөл, гараа хөдөлгөхөд тэд баярлан хөөрч, хэзээ нэгэн цагт босоод ирнэ гэж хүлээсээр байсан.

Эмч нар аппаратыг нь салгахыг зөвлөсөн ч аав Халед татгалзан, эдгэрнэ гэж найдсаар байсан юм. Гэвч энэ сарын 19-нд хан хүү Аль-Валид эмнэлэгт амьсгал хураажээ. Тэр 36 нас хүрсэн байв. Саудын Араб улс даяар хан хүүд зориулан, ном хурж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.251.4