UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: ОХУ-ын баг АНУ-ыг яллаа

Чөлөөт бөх: ОХУ-ын баг АНУ-ыг яллаа

Өчигдөр шөнө Унгарын нийслэлд мэргэжлийн бөхийн PWL лигийн 9 дэх тэмцээний хүрээнд чөлөөт бөхийн ОХУ, АНУ-ын шигшээ багийн халз барилдаан боллоо. “Энх тайвны төлөө” уриатай энэхүү тэмцээнийг Ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путин нар утсаар ярихдаа анх санаа гаргажээ.

Хоёр баг хоёулаа шилдгүүдээ гаргаж чадаагүй. Америкчууд Будапешт хотод залуучуудаа авчирсан бөгөөд хамгийн туршлагатай нь Пан Америкийн аварга Майк Маккиавело (92 кг) байлаа. Харин ОХУ-ыг сүүлийн хэдэн жилийн УАШТ-ий аваргууд, медальтнууд төлөөлсөн.

Эхний барилдаанд Оросын Муса Мехтиханов (57 кг) залуучуудын дэлхийн аварга Люк Лилледалийг (8:5) ялсан. Хөнгөн таван жинд оросууд илүүрхэж, 5:0 тэргүүлж эхэлсэн. Харин хүнд жингүүдэд америкчууд ялсаар тооны харьцаа 5:4 болсон юм. Ингээд 125 кг-д   Зелимхан Хизриев өрсөлдөгчөө цэвэр ялснаар энэ удаад оросууд давамгайллаа.

Халз барилдаан дахиад хоёр удаа явагдана. Гэхдээ ОХУ, АНУ-д тус бүр нэг удаа болох юм.

ОХУ - АНУ США - 6:4

57 кг. Муса Мехтиханов (ОХУ) - Люк Лилледаль (АНУ) - 8:5

61 кг. Муслим Мехтиханов (ОХУ) - Дайлен Кунц (АНУ) - 10:0

65 кг. Абасгаджи Магомедов (ОХУ) - Сиджей Компосито (АНУ) - 13:2

70 кг. Сайын Казырык (ОХУ) - Брюс Андониан (АНУ) - 13:0

74 кг. Магома Дибиргаджиев (ОХУ) - Жозеф Блейз (АНУ) - 8:4

79 кг. Мохьмад Насирхаев (ОХУ) - Дижей Хамити (АНУ) - ( -:+) 8:12 байхад цэвэр дарсан

86 кг. Аманула Расулов (ОХУ) - Маркус Коулмен (АНУ) - 7:8

92 кг. Аманула Гажимагомедов (ОХУ) - Майк Маккиавелло (АНУ) - 6:10

97 кг. Константин Пшеничников (ОХУ) - Жей Айелло (АНУ) - 1:8

125 кг. Зелимхан Хизриев (ОХУ) - Трент Хилжер (АНУ) - 11:0

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.