UBLife Logo
Нийгэм

Улаанбаатарыг шүүрдэх 10 CAT ирлээ

Ub.life
Ub.life
Улаанбаатарыг шүүрдэх 10 CAT ирлээ

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр парк шинэчлэхээс хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлээр тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авсан бол өнөөдөр хог цэвэрлэгээний олон үйлдэлтэй 10 ширхэг бага оврын ачигч машиныг хүлээн авчээ. Энэхүү CAT олон үйлдэлтэй бага оврын ачигч машинуудыг 2025 онд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, нийслэлийн төсвийн хөрөнгөөр оруулж ирсэн бөгөөд “Барловорлд Монголиа” ХХК нийлүүлжээ.

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээн авч, нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.