UBLife Logo
Спорт

Нагоя башё: Монгол бөхчүүдийн амжилт

Нагоя башё: Монгол бөхчүүдийн амжилт

Өчигдөр /2025.07.27/ мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөлөө. Манай бөхчүүдийн хувьд онцлох олон зүйлтэй башё байлаа. Юуны өмнө ёкозүна Хоошёорюү гэмтээд тэмцээнээс гарсан. Түүний зүүн шилбэний шөрмөс сунаж, зөөлөн эд няцарсан, хөлийн эрхий хуруу гэмтсэн тул нэг сар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ. Наймдугаар сарын тойргийн барилдаанд гарч магадгүй байгаа.

Сэкивакэ Киришима дахиад 2-3 давах хэрэгтэй байлаа. Гэвч сүүлийн таван өдөр дараалан унаад 8 даваатай үлдлээ.

Монголын сүмо бөхийн дараагийн ирээдүй гэгдсэн комүсүби Оошёома, маэгашира Оономацү хоёр нэг л сулхан барилдсаар тэмцээнийг дуусгалаа. Дээд зиндаанд түрүүлэхийн төлөө 4 маэгашира цолтон өрсөлдсөн ч тэдний дунд монгол бөх байсангүй. Дээд зиндаанд монголчуудаас гялалзаж, тодорсон нь ганцхан Тамаваши. 40 настай Тамаваши 11 давж, Дайчин барилдааны шагнал, кинбошитой авсан. 40 нас 8 сартайдаа тусгай шагнал авсан нь Кёкүтэнхогийн 40 нас 2 сартай авсан рекордыг эвдсэн амжилт боллоо.

Жюүрёогийн хоёр бөх маань 50 хувийн амжилтаа хийсэнгүй. Миторюү өвчний улмаас мэс засалд орж, сүүлийн 10 өдөр барилдсангүй.

Макүшитагаас манай хоёр бөх жюүрёод дэвших нь гарцаагүй болсон. Оошима дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар, Такасаго дэвжээний Асахакүрюү Р.Жамъянтогтох нар цолтой бөхийн тоонд багтлаа. Одоо тэдний араас хэн даган гарч ирэх вэ гэдэг сонирхолтой.

Монгол бөхчүүдийн амжилт

Ёкозүна Хоошёорюү 1-4-10 гэмтэл

Сэкивакэ Киришима 8-7

Комүсүби Оошёома 3-12

Маэгашира- 3 Оонокацү 6-9

М-4 Тамаваши 11-4

М-9 Чиёошёома 1-14

М-10 Роога 7-8

Жюүрёо

Б-3 Тамашёохо Э.Энхманлай 6-9

З-10 Б.Миторюү Төрболд 0-5-10 өвчний улмаас хагалгаанд орсон

Макүшита

З-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-2

З-3 Асахакүрюү Р.Жамъянтогтох 7-0

Б-4 Дэванорюү Т.Тэмүүлэн 2-5

З-12 Казэноүми Ц.Билгүүн 2-5

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 4-3

З-21 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 5-2

Б-26 Дайшёохо Ч.Шижирбаяр 1-6

З-44 Саданохикари Д.Наранцогт 4-3

З-45 Хокүтэнкай Г.Сүхбат 5-2

З-55 Госэйзан Б.Мөнх-Од 2-5

Санданмэ

З-32 Сачинофүжи Ганзориг Оргил 0-1-6

З-48 Тэнросэй С.Лувсангомбо 6-1

Маэзүмо

Тацүбаяма – Мөнх-Эрдэнэ Буянтогтох 1-1

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.132.165
ЗОЧИН\3.0.48.40
ЗОЧИН\3.0.48.40