UBLife Logo
Спорт

Нагоя башё: Зиндаа тус бүрийн аварга, тусгай шагналтнууд

Нагоя башё: Зиндаа тус бүрийн аварга, тусгай шагналтнууд

Өчигдөр /2025.07.27/ мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөлөө. Шинэ ёкозүнатай башё гэдгээрээ онцлог байлаа. Гэвч энэ удаад маэгашира цолтнууд тодорсон башё болж өнгөрлөө. Ёкозүна Хоошёорюү гэмтээд тэмцээнээс гарсан бол шинэ аварга Ооносато 11 даваатай тэмцээнийг дуусгалаа. Тэрээр том цолтнуудыг бүгдийг нь давсан ч маэгашира цолтнуудад 4 унаж, 4 кинбоши алдаад түрүүлэх өрсөлдөөнд орж чадсангүй.

Тэмцээний сүүлийн өдөр маэгаширагийн 15 дахь бөх Котошёохо 12 даваатай тэргүүлж, маэгаширагийн тэргүүн бөх Аонишики, Күсано нар 11 даваатай нэхэж байлаа. Котошёохо, Аонишики нар учраа таарсан байсан бөгөөд Котошёохо давснаар анхныхаа түрүүг хүртлээ. Гэхдээ энэ башёд хамгийн их шуугиулсан бөх бол Украины Аонишики байв. Дараагийн башёд санякүд дэвших Аонишики бага зэрэг жин нэмчихвэл озжки цолны төлөө дайрахад бэлэн байгаа нь харагдлаа.

Манай бөхчүүдийн хувьд 40 настай Тамаваши 11 давж, Дайчин барилдааны шагнал, кинбошитой авсан. 40 нас 8 сартайдаа тусгай шагнал авсан нь Кёкүтэнхогийн 40 нас 2 сартай авсан рекордыг эвдсэн амжилт боллоо. Макүшитагаас манай хоёр бөх жюүрёод дэвших нь гарцаагүй болсон. Оошима дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар, Такасаго дэвжээний Асахакүрюү Р.Жамъянтогтох нар цолтой бөхийн тоонд багтлаа.

Нагоя башё аваргууд

Макүүчи

Маэгашира З-15 Котошёохо 13-2

Садогатакэ дэвжээ, 25 нас

Чиба муж, 2017 оны 11 сараас барилдсан.

Жюүрёо

Баруун – 11 Мита 11-4

Фүтагояма дэвжээ, 23 нас

Точиги муж, 2024 оны 9 сараас барилдсан.

Макүшита

Зүүн – 3 Асахакүрюү 7-0

Такасаго дэвжээ, 26 нас

Монгол, Архангай аймаг, 2023 оны 1 сараас барилдсан.

Санданмэ

Баруун – 42 Кобаяши 7-0

Kасүгано дэвжээ, 21 нас

Сайтама муж, 2023 оны 1 сараас барилдсан.

Жонидан

Баруун – 98 Гоновака 7-0

Такэкүма дэвжээ, 20 нас

Сайтама муж, 2022 оны 11 сараас барилдсан.

Жонокүчи

Зүүн – 21 Каки 6-1

Ойтэказэ дэвжээ, 23 нас

Ишикава муж, 2025 оны 5 сараас барилдсан.

Нагоя башё тусгай шагналтнууд

Шүкүншёо Гарамгай барилдааны шагнал

Маэгашира Б-4 Тамаваши 11-4

Катаонами дэвжээ, 40 нас

Монгол, Улаанбаатар, 2004 оны 1 сараас барилдсан.

Маэгашира З-15 Котошёохо 13-2

Садогатакэ дэвжээ, 25 нас

Чиба муж, 2017 оны 11 сараас барилдсан.

Кантошёо Дайчин барилдааны шагнал

Маэгашира З-14 Күсано 11-4

Исэгахама дэвжээ, 24 нас

Күмамото муж, 2024 оны 5 сараас барилдсан.

Маэгашира Б – 14 Фүжинокава 10-5

Исэноүми дэвжээ, 20 нас

Киото муж, 2023 оны 1 сараас барилдсан.

Маэгашира З-15 Котошёохо 13-2

Садогатакэ дэвжээ, 25 нас

Чиба муж, 2017 оны 11 сараас барилдсан.

Гиношёо Уран барилдааны шагнал

Маэгашира З-1 Аонишики 11-4

Ажигава дэвжээ, 21 нас

Украин, 2023 оны 9 сараас барилдсан.

Маэгашира З-14 Күсано 11-4

Исэгахама дэвжээ, 24 нас

Күмамото муж, 2024 оны 5 сараас барилдсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.