UBLife Logo
Спорт

Өндөр Гэгээний өндөр даншигт шинэ залуу арслан түрүүллээ

Өндөр Гэгээний өндөр даншигт шинэ залуу арслан түрүүллээ

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 1 аварга, 6 арслан, 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноор магнайлуулсан 512 бөх үнэн хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алдар" спорт хороо, Нэг Монгол ХХК, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, шинэ залуу улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж,  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Аврагч спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл, улсын шинэ харцага О.Наранбаатар нар үлдэв.

Тус наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Ланд круйзер 300 автомашин, үзүүр бөх 70 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 35 сая төгрөг гардсан бөгөөд энэхүү шөвгийн дөрвөн бөхийн бай шагналыг Монгол улсын аварга Д.Сумъяабазар бүрэн дааж байлжээ.

Өсвөрийн 64 бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Алдар спорт хороо, Чойрын богд дэвжээний бөх, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Авзагын хүчтэн" дэвжээний бөх н.Даваабаатар үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, "Хангайн хүчтэн" дэвжээний бөх Б.Балжинням, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, "Говийн хүчтэн" дэвжээний бөх Э.Нарантулга нар их шөвөгт шалгарлаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.