“Түн харанхуйн ноён” Оззи Осборн долоодугаар сарын 22-нд энэ ертөнцийг орхин одсон билээ. Түүнтэй салах ёслол Бирмингемд болж, хэдэн мянган фен цугларсан байлаа.

Гудамжаар австай сүйх тэрэг удаан хөдөлж, араас нь Black Sabbath хамтлагийн хит дуунуудыг найрал хөгжим эгшиглүүлэн явж байв.

Хүмүүс “Ozzy, Ozzy, Ozzy!” хэмээн хашгарч, цэцэг шидээд л.

Дуучны хөрөг зурагтай талбай дээр шүтэн бишрэгчид нь маш олон бэлэг үлдээжээ.

Оззигийн гэргий Шерон Осборн энэ их бэлгийг хараад нулимс унагаасан гэж хэвлэлд бичсэн байв.

Ёслол нээлттэй болсон ч оршуулгад зөвхөн гэр бүлийнхэн нь оролцсон.

Оззи Осборн 76 настайдаа амьсгал хураасан. Үхлийн шалтгаан нь Паркинсоны өвчин байлаа.









