UBLife Logo
Newsfeed

"Бүхнийг чадагч" Ангууч буюу Б.Баттөрийн тухай 21 БАРИМТ

Ub.life
Ub.life
"Бүхнийг чадагч" Ангууч буюу Б.Баттөрийн тухай 21 БАРИМТ

"Ангууч" нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөрийн тухай 21 баримтыг хүргэж байна. 

1. Тэр долдугаар сарын 29-ний өдөр төрсөн. Одоо 27 настай. 

2. Тэр инстаграмд 286 мянга гаруй дагагчтай 

3.  Тэр мэргэжлийн загвар өмсөгчдийн тэмцээнд оролцсон

Тэр Монголын томоохон загварын шоунд оролцдог бөгөөд Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон ‘Manhunt International 2017’ загварын тэмцээнд оролцож, шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарч, ‘Mister Sunshine Smile’ шагналын эзэн болсон. 

4.   Б.Баттөр хэд хэдэн кинонд тоглосон

Тэр 2016 онд "Сайн уу, амьдрал минь", 2019 онд арван ангитай "Анагаахын алдартнууд" кинонд тус тус тоглосон нь чамгүй жүжиглэх авьяастайг харж болно. Мөн “Юнител”, “Гоё”, Монгол дахь "Calvin Klein" зэрэг брэндүүдийн нүүр царай болж байв.

 5. "Ангууч" нэрийг өөрөө зохиосон.

"Би бол АНГУУЧ-ийг үүсгэн байгуулагч. Яагаад Ангууч гэж нэрлэдэг вэ гэхээр, намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл  ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг." гэж тэр 2018 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

6. Тэр 181 см өндөр, 67 кг жинтэй

7. Ангууч “Mongolia’s Next Top Model” шоуны шүүгчээр ажилласан. 

Энэ үедээ “Ялсан оролцогч надтай хамт өдрийн зоог барих болно” гэж хэлсэн цахим сүлжээнд багагүй шуугиан дагуулж байв. 

8. Тэр Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг төгссөн. Санхүүч мэргэжилтэй. 

 9.  Түүний аав багад нь нас барсан бөгөөд ээж нь гадаадад байдаг тухай цахим сүлжээндээ хуваалцаж байв.

#10 Тэр саяхан Х.Мөнхжин найзтайгаа хамтран эмнэлэг байгуулсан.

#11 Тэр гурван өрөө байр бэлэглэсэн 

Б.Баттөр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө хандив цуглуулж, 9 дүүгээ ганцаараа өсгөж буй 21 настай бүсгүйд гурван өрөө байр бэлэглэсэн билээ

#12 Тэр 24 настайдаа эмээгийнхээ хагалгааны мөнгийг дааж, ид шидийн оронд спортынхоо амжилтаар 3,000 ам.доллар хандивлаж байв

#13 Дуулиан тарьсан "сувдан зүүлт" 

Б.Баттөр "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ найз бүсгүйнхээ араас онгоцны буудал орсон тухай ярьсан нь багагүй дуулиан тарьсан билээ. Харин тэр сүүлд нь инстаграм сториндоо "Миний бүх яриа үнэн" гэж баталсан удаатай. 

#14 Тэр Улсын аваргын алтан медальтай

Тэр таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд алтан медальтай. Мөн Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм. 

#15 Тэр өрсөлдөгчөө 10 секундэд "буулган авсан" 

Тэр “V” телевизээс зохион байгуулсан “Мастер тулаанч” нэвтрүүлгийн үеэр хэн болохоо харуулаад амжсан юм.

#16 Тэр 1-р сургуульд арван жилээ төгссөн

 #17  Цахим ертөнцийг "доргиосон" зурагны эзэн

Тэр доорх зургаа "Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо... өнөөдөр яг ингэж төрсөн өдөр" хэмээн цахим сүлжээнд оруулж байв. 

#18 Тэр сүүлийн үед хувийн амьдралынхаа талаар төдийлөн дэлгээгүй.

"Би ямар нэгэн хоббитой эмэгтэй хүнд дуртай. Зөвхөн ажлаа хийгээд, хичээлээ хийгээд амьдрах нь хэтэрхий энгийн. Хобби нь амьдралын хандлагыг эерэгээр маш их өөрчилдөг. Эрчүүдийн харцыг татсан сайхан бүсгүй байя гэвэл хийж байгаа, сонирхдог зүйлдээ үнэнч байж, түүндээ дурлаарай гэж бүсгүйчүүддээ уриалъя. Энэ нь өнөө цагийн хамгийн секси зүйл. Гоё даашинз, хөх, өгзгөөс ч илүү чухал. Өнөө цагийн залуус ийм зүйлийг л мэдэрдэг, хардаг болсон." гэж тэр нэгэн ярилцлагадаа хэлж байв. 

#19 Тэр Шангри-Лад амьдардаг

#20 Тэр аялах дуртай бөгөөд Европын ихэнх улсаар аялсныг инстаграмаас нь харж болно. 

#21 Тэр бүжиглэх дуртай бөгөөд "Ододтой бүжиглэе" шоуны шилдэг оролцогчийн нэг гэдгээр нь бид сайн мэднэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
4
61
0
0
1
2
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.