Наймдугаар сарын 23-ний өдөр хоёр газар улс, аймгийн цолтой тус бүр 128 бөх хүчийг сорив.
Налайх дүүргийн нутаг дахь Тайж Хайрханы бэлд явагдсан “Нүүдэлчин” наадамд Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Энхбатын Сумьяабат түрүүлэв. Тэрбээр заалнаа 2023 оны дөрөвдүгээр сард болсон Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилд түрүүлсэн агаад ингэхдээ үзүүрт аварга О.Хангайг давж байв.
Харин “Нүүдэлчин” наадмын үзүүр бөхөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн арслан Цэндээгийн Лувсан-Адъяа тодорлоо.
Их шөвөгт, улсын заан Д.Баасандорж, улсын начин Д.Төрболд нар шалгарсан.
Мөн энэ өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Жамсранжавын Алтанхуягийн аймгийн алдарт уяач цолны мялаалга наадам болж, автомашины бай шагналын төлөө бөхчүүд хүчийг сорив.
Энэ наадмын түрүү бөхөөр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар тодорсон.
Улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэсэн бол улсын арслан Э.Оюунболд, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар Их шөвөгт шалгарлаа.
