Английн Карабо цомын тэмцээний 2-р шатны тоглолтууд лхагва гарагт явагдсан.
Уг тэмцээний эхний дуулианыг дөрөвдүгээр дивизионы “Гримсби таун” багийнхан тарилаа.
Тэд Премьер лигийн “Манчестер Юнайтед” багтай хүч сорьж 2:2-оор тэнцсэн.
Улмаар 22 тоглогч нийт 26 цохилтыг торгуулийн шугамаас гүйцэтгэж, “Гримсби” багийнхан 12:11-ээр хожсон юм.
“Блунделл Парк” цэнгэлдэх хүрээлэнд өрнөсөн энэ тоглолтын ердөө эхний 30 минутад Чарльз Вернам, Тайрелл Уоррен нар гоолдон, талбайн эзэд 2:0-ээр манлайлах болсон. Энэ тоглолтын үеэр хаалгач Андре Онана болчимгүй алдаа олныг гаргаж, гол буруутнаар нэрлэгдсэн юм.
Улаан чөтгөрүүдээс сэлгэгдэн талбайд гарсан Брайан Мбеумо 75 дахь минутад гоолдсон бол Харри Магуайр үндсэн цаг өндөрлөхөөс ганцхан минутын өмнө тооны харьцааг тэнцүүлчих нь тэр.
Гэвч Улаан чөтгөрүүдээс Матейс Кунья, Мбеумо нар торгуулийн цохилт алдсан юм.
Энэ тоглолтын дараагаас “Манчестер Юнайтед”-ийн хөгжөөн дэмжигч нар дасгалжуулагч Рубен Аморимыг ажлаас нь халахыг шаардах болов.
