UBLife Logo
Спорт

Монголын волейболчид Зүүн Азийн АШТ-д ХонгКонгийн багт 3:2-оор хожигдлоо

Монголын волейболчид Зүүн Азийн АШТ-д ХонгКонгийн багт 3:2-оор хожигдлоо

Волейболын эмэгтэйчүүдийн Зүүн Азийн АШТ 8-р сарын 26-31-ний өдрүүдэд ХонгКонг улсад явагдаж байна.

Энэ тэмцээнд зургаан улсын шигшээ баг хүч сорьж буй юм.

Монголын багийнхан эхний тоглолтодоо энэ наадмын гурван удаагийн аварга Тайванийн багт 3:0-ээр хожигдсон бол тэмцээний хоёр дахь өдөр ХонгКонгийн шигшээд 3:2-оор ялагдлаа.

Уг тоглолтын сетүүд 25:23, 25:23, 26:28, 23:25, 11:15 оноогоор өндөрлөсөн байна. Хэдийгээр Монголын шигшээ эхний хоёр сетэд илүүрхсэн ч, дараалсан гурван сет алдаж, хэсгээс шалгарах боломжоо алдсан юм.

Монголын багийнхны тэмцээн энэ хүрээд дуусаагүй, тэд хэсгийн шат өндөрлөхөд тавдугаар байрын төлөө хүч сорино.

Сонирхуулахад, волейболын Зүүн Азийн АШТ-д Японы шигшээ таван удаа, Хятадын баг дөрөв, Тайванийн баг гурвантаа түрүүлсэн байдаг.

Харин Монголын багийнхан 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байлаа. Эдгээр тэмцээнийг хоёуланг нь бид эх орон хүлээн авсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.