UBLife Logo
Спорт

Есдүгээр сард тоглох Бразилийн шигшээд Винисиус, Родриго, Неймар нар багтсангүй

Есдүгээр сард тоглох Бразилийн шигшээд Винисиус, Родриго, Неймар нар багтсангүй

Бразилийн шигшээ багийнхан ирэх сард Чили болон Боливийн багуудтай хүч сорихоор зэхэж байна.

2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны сүүлчийн тойрог дахь эдгээр тоглолтод оролцох бүрэлдэхүүнийг Карло Анчелотти зарлав.

Үүнд, довтолгооны гол тоглогчид болох Винисиус, Родриго, Неймар нарыг дуудаагүй нь олны анхаарлыг татлаа.

Анчелотти эдгээр тоглогчдыг авчраагүй шалтгаанаа “Миний хувьд төдийлөн танихгүй тоглогчдоо хэрхэн тоглохыг хармаар байна” гэж тайлбарласан.

Бразилийн шигшээ багийнхан ДАШТ-ий урьдчилсан шатны Өмнөд Америк дахь хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна. Тэд эдгээр тоглолтын үр дүнгээс үл хамааран ДАШТ-д оролцох эрхээ аль хэдийн баталгаажуулсан билээ.

Бразилийн шигшээ багт дуудагдсан тоглогчид:

Хаалгачаар: Алиссон (Ливерпүүл), Бенто (Аль-Насср), Уго Соуза (Коринтианс).

Хамгаалагчаар: Александро Рибейро (Лилль), Алекс Сандро (Фламенго), Кайо Анрике (Монако), Дуглас Сантос (Зенит), Фабрисио Бруно (Крузейро), Габриэл Магальянс (Арсенал), Маркиньос (ПСЖ), Вандерсон (Монако), Уэсли (Рома).

Хагас хамгаалагчаар: Андре Сантос (Челси), Бруно Гимарайс (Ньюкасл), Каземиро (Манчестер Юнайтед), Жоэлинтон (Ньюкасл), Лукас Пакета (Вест Хэм).

Довтлогчоор: Эстевао (Челси), Габриэль Мартинелли (Арсенал), Жоа Педро (Челси), Кайо Хорхе (Крузейро), Луиз Анрике (Зенит), Матеус Кунья (Манчестер Юнайтед), Рафинья (Барселона), Ричарлисон (Тоттенхэм).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.