Болгарын София хотноо наймдугаар сарын 27-ны өдөр хөшгөө нээсэн жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-д 71 орны 551 бөх хүч сорьж байна.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн 40, 44 кг, эрэгтэйчүүдийн 50, 55 кг-ын жингийн барилдаанууд татамид явагдлаа.
Эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд зодоглосон Баярзулын Хулан эхний тойрогт гоц мөргөж, Казахстаны бөх, өсвөр үеийнхний Азийн АШТ-ий хүрэл медальт Ульяна Пряхинаг ялаад, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистаны Алина Колучевад унасан.
Улмаар дагах барилдаанд Алжирын тамирчин, өсвөр үеийнхний Африкийн аварга Надине Чираз зодоглоогүй тул шуудхан медалийн төлөө хүч сорихоор шалгарсан юм.
Ингэж Б.Хулан Олон улсын жүдо бөхийн холбооны тамирчин Эмилия Сайфутдиноваг давснаар хүрэл медаль атгасан.
Тэрбээр ДАШТ-д анх удаа зодоглоод шуудхан медальд хүрсэн нь энэ юм.
