Волейболын эмэгтэйчүүдийн Зүүн Азийн АШТ 8-р сарын 26-31-ний өдрүүдэд ХонгКонг улсад явагдаж байна.
Энэ тэмцээнд зургаан улсын шигшээ баг хүч сорьж буй юм.
Монголын багийнхан эхний тоглолтодоо энэ наадмын гурван удаагийн аварга Тайванийн багт 3:0-ээр хожигдлоо.
Уг тоглолтын сетүүд 25:16, 25:22, 25:22 оноогоор өндөрлөсөн байна.
Монголын шигшээ 8-р сарын 27-ны өдөр 17:30 цагаас талбайн эзэн ХонгКонгийн эсрэг хэсгээс шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
Сонирхуулахад, волейболын Зүүн Азийн АШТ-д Японы шигшээ таван удаа, Хятадын баг дөрөв, Тайванийн баг гурвантаа түрүүлсэн байдаг.
Харин Монголын багийнхан 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байлаа. Эдгээр тэмцээнийг хоёуланг нь бид эх орон хүлээн авсан юм.
