UBLife Logo
Спорт

“Ховд Вестерн” Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт гоолдсон анхны монгол баг боллоо

“Ховд Вестерн” Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт гоолдсон анхны монгол баг боллоо

Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тэмцээний 2025-26 оны улирал 8-р сарын 25-ны өдрөөс эхэллээ.

Монголоос анх удаа энэ тэмцээнд оролцож буй “Ховд Вестерн” багийнхан нээлтийн тоглолтод Филиппиний “Stallion Laguna” клубийн эсрэг тоглож, 6:1-ээр хожигдсон.

"Ховд Вестерн”-ий түүхэн энэ гоолыг Өмнөд Солонгос тоглогч Ли Нари оруулсан юм.

Тэд уг тэмцээний “А” хэсэгт Мьянмарын “I.S.P.E”, Филиппиний “Stallion Laguna”, Гуамын “Strykers” багуудын хамтаар хуваарилагдсан.

“Ховд Вестерн”-ийхэн 8-р сарын 28-ны өдөр I.S.P.E”-тэй, 8-р сарын 31-нд “Strykers” багтай тоглох хуваарьтай байгаа юм.

Энэ хэсгийн бүх тоглолтууд Мьянмарын Янгон хотноо болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.