Хөгжмийн ертөнцөд шинэ цомог цацагдах мөч бол фенүүдийн хувьд хамгийн догдлом агшин. 2025 оны 8-р сарын сүүлчийн долоо хоногт Spotify дээр гарсан цоо шинэ цомгуудын дундаас хамгийн их хандалт авсан 10 бүтээлийг онцолж байна.
1. sombr - I Barely Know Her

Sombr-ын дебют цомог 2025 оны 8-р сарын 22-нд гарсан бөгөөд поп болон инди рок хэв маягийг шингээсэн. Хайр, салалт, сэтгэлийн шарх зэрэг сэдвүүдийг хөндсөн. “Back to Friends”, “Undressed”, “We Never Dated”, “12 to 12” зэрэг хит синглүүд нь багтсан. Түүний Spotify-ийн сарын сонсогчдын тоо 50 саяд хүрч, гайхалтай амжилт үзүүлж байна.
2. Stray Kids - Karma

2025 оны 8-р сарын 22-нд гарсан студийн дөрөв дэх цомог нь Spotify дээр шинээр цацагдсанаас хойш 18.26 сая удаа тоглогдож, 2025 оны K-pop хамтлагуудын дундах нэг өдрийн дотор хамгийн олон удаа стрийм хийгдсэн бүтээлээр нэрлэгдсэн юм.
3. Laufey - A Matter of Time

Түүний халуун дулаан дуу хоолой, жазз болон сонгодог хөгжимтэй хосолсон этник гэмээр өвөрмөц хэв маяг нь олон хүний сэтгэлийг татаад байна.
4. Deftones - Private Music

Альтернатив метал, Ню метал төрлөөр уран бүтээлээ туурвидаг Deftones хамтлагийн шинэхэн бүтээл. Өөрийн өвөрмөц хэв маяг, харанхуй уур амьсгал, гүн гүнзгий мэдрэмжээр дүүрэн энэ цомгийг фэнүүд нь шилдэг бүтээлүүдийн нэг болжээ хэмээн өндрөөр үнэлэн, аялгуунд нь уусаад байна.
5. Karan Aujla, Ikky - P-POP CULTURE

Karan Aujla болон Ikky-ийн энэхүү хамтрал шинийг эрэлхийлсэн дуу, ритм, өвөрмөц өвийг шингээсэн хэв маягтай бөгөөд Spotify-д асар хурдтайгаар сонсогчдыг өөртөө татжээ.
6. BigXthaPlug - I Hope You’re Happy

Trap/хип-хоп урсгалын нэгэн шинэ цомог мэндэлжээ. BigXthaPlug-ын хүчтэй мэдрэмж, уянгалаг ритмтэй “I Hope You’re Happy” нь түүнийг дэлхий даяар олон фэнтэй болоход нөлөөлж байна.
7. Offset - Kiari

АНУ-ын реппер Offset өвөрмөц флоу, уран хэмнэлээр өөртөө итгэлтэйгээр цоо шинэхэн цомгоо цацаад байна. Spotify дээр тэрээр энэхүү цомгоо цацсан даруйдаа итгэмээргүй хурднаар олны танил болж байна.
8. Dominic Fike - Rocket

Поп/инди рок хэмнэлтэй шинэхэн цомог төрөн гарчээ. “Rocket” нь намуухан, гүн бодрол агуулсан, эгэлхэн боловч хүчирхэг мэдрэмж агуулсан дуунуудаараа сонсогчдыг уянгалуулан татаж байна.
9. Mariah the Scientist - Hearts Sold Separately

R&B болон соул урсгалыг хослуулсан шинэ бүтээл. Хайрын хамгаас эмзэг хэсгийг тусгасан, гүн сэтгэл хөдлөлөөр баялаг, уянгалаг амьдралыг харуулсан “Hearts Sold Separately” нь Spotify-д хурдтайгаар тархаж байна.
10. Royel Otis - Hickey

Инди/альтернатив рок хэв маягтай шинэ бүтээл болох “Hickey” нь өөрийн амьдралын өгүүлэмж, амьсгалаар дүүрэн бодит үгс, дахин давтагдашгүй аяс бүхий дуунуудаараа Spotify-д богино хугацаанд фенүүдийн хайрыг татаад байна.