Сэтгэл санаа минь сансраас
Тэмтрэхгүйгээр хүртэл
Сэрүүнээрээ зүүдлээд
Өөрөөсөө гарч явлаа
The Lemons хамтлагийн Monad дуу шиг бороог догдлон хүлээж, бороотой хамт мэдрэмжээрээ сэлгүүцэх дуртай бол танд зориулан 5 өөр урсгалын 10 дууг санал болгож байна.
Indie / Alternative
1. The National – About Today Зүрхний гүнд үлдсэн нэгэн дурсамжийг тань сэдрээх аялгуу.
2. Mitski – First Love/Late Spring Анхны хайрын мэдрэмж намрын сэрүүнтэй хослоод нэг тийм дулаахан бас хөнгөхөн.
Classical / Minimalist
3. Erik Satie – Gymnopédie No.1 Энгийн мөртлөө бүрэн төгс. Төгс зүйлс зөвхөн энгийнд л байдаг билээ.
4. Ólafur Arnalds – Near Light Харанхуй бүрхэж байхад гэрэл гэгээ хаа нэгтээ байгааг сануулах мэт.
Jazz / Blues
5. Bill Evans – Waltz for Debby Дэндүү тайван. Намуухан энэ аялгуу.
6. Nina Simone – Lilac Wine Хайрын гашууныг ээ. Бас бороо шиг тэр сэнгэнэсэн үнэрийг нь ээ.
Dream Pop / Shoegaze
7. Mazzy Star – Fade Into YouЦонхны цаана шиврэх дуслууд мэт дууны үг бүр зүрх рүү тань бороон дусал шиг нэвчинэ.
8. Slowdive – When the Sun HitsСэтгэлд нэгэнтээ бүрэлдсэн үүл арилах гэдэг. Бороотой хамт л асгарч чадвал хэрэг нь гарлаа л гэсэн үг.
Soundtrack / Ambient
9. Hans Zimmer – Time (from Inception)Цаг хугацааны ээдрээ, дурсамжаар тань аялуулж чадах бүтээл. Яг л кино шиг ээ.
10. Brian Eno – An Ending (Ascent) Бүх зүйлээс ангид санагдсан үед тань хамгийн сайн хань болж чадах болов уу. Сансарт бороо ордог уу? гэсэн асуулт асуумаар ч юм шиг.