UBLife Logo
Нийгэм

Тарваган тахлаас үүдэн Хөвсгөл аймагт хэсэгчилсэн хориг тогтоолоо

Тарваган тахлаас үүдэн Хөвсгөл аймагт хэсэгчилсэн хориг тогтоолоо

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тагийн нуур хэмээх газраас есдүгээр сарын 3-ны өдөр тарваган тахлын өвлөлд нэрвэгдсэн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн иргэн өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

Тэгвэл өнөө өглөө Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, Мөрөн болон Цагаан-Уул сумын нутаг дахь тахлын голомт байж болзошгүй зарим газруудад хэсэгчилсэн хориг тогтоолоо.

Энэхүү хорио цээрийн дэглэм нь 9-р сарын 04-11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Иймээс та бүхэн тарваганы махыг түүхийгээр нь идэхээс, ялангуяа худалдааны мах нь гарал үүсэл тодорхойгүй байх тул авч идэхээс татгалзаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.