UBLife Logo
Нийгэм

Машиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасахаар боллоо

Машиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасахаар боллоо

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэлээ ч зарим жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох зөрчлийг гаргасан байна. Үүнээс улбаалан дээрх зөрчлүүдэд хариуцлага тооцож эхэллээ.

Ингэхдээ камерын хяналтын тусламжтайгаар төсөөтэй зөрчлүүдийг илрүүлэх болов. Хэрэвзээ улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.